Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин Дэлхийн сонгодог утга урлагийн судлалын анхдугаар чуулганд мэндчилгээ дэвшүүлэв

Ши Жиньпин Дэлхийн сонгодог утга урлагийн судлалын анхдугаар чуулганд мэндчилгээ дэвшүүлэв.

Хятадын дарга Ши Жиньпин 11 дүгээр сарын 07-нд Дэлхийн сонгодог утга урлагийн судлалын анхдугаар чуулганд мэндчилгээ дэвшүүлжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, сонгодог соёл иргэншлүүд одод мэт гялалзаж, ирээдүй хойч үедээ оюун санааны эх ундарга болсоор ирсэн. 2000 гаруй жилийн өмнө Хятад, Грек гэсэн хоёр агуу соёл иргэншил Ази, Европын эх газруудын хоёр захад хөгжин, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд суурь хувь нэмэр оруулсан билээ. Энэ удаа Хятад, Грек хоёр орон хамтран Дэлхийн сонгодог утга урлагийн судлалын анхдугаар чуулганыг зохион байгуулж, Афин хотод Хятадын сонгодог соёл иргэншлийн судалгааны хүрээлэнг байгуулсан нь хоёр орны болон дэлхийн бусад улс орнуудын соёлын солилцоо, харилцан туршлага зээлдэх шинэ тавцан болсон юм.

Хятад улс соёл иргэншлийн өв уламжлал, хөгжлийг идэвхтэй дэмжиж, дэлхийн улс орнуудын соёлын солилцоог бэхжүүлэн, соёл иргэншлийн харилцан яриаг өргөжүүлэхийг чухалчилдаг. Түүнчлэн улс орнуудын соёл иргэншлээс ухаарал, мэдлэг олж авах, оюун санааны шим тэжээлийг шингээхэд анхаарч, хүн төрөлхтний өмнө тулгарч буй сорилтуудыг хамтран шийдвэрлэх, соёл иргэншлийн хөгжил дэвшлийг урагшлуулахад бэлэн байна. Эрдэмтэн судлаачид сонгодог утга урлагийн судалгааны эрхэм зорилгоо биелүүлж, соёл иргэншлийн өв залгамжлал, хөгжлийг ахиулан, соёлын солилцоо, харилцан суралцах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

“Сонгодог соёл иргэншил ба орчин үеийн дэлхий” сэдэвт Дэлхийн сонгодог утга урлагийн судлалын анхдугаар чуулган мөн өдөр Бээжинд нээгдэв. Уг хурлыг Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи, Хятадын Боловсролын Яам, Хятадын Соёл, аялал жуулчлалын яам, Грекийн Соёлын яам, Афины Шинжлэх Ухааны Академи хамтран зохион байгуулжээ.

 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:cri.cn
Мэдээ үзсэн:35
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7