Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ли Чян Азийн хөгжлийн банкны захиралтай уулзав

Ли Чян Азийн хөгжлийн банкны захиралтай уулзав

        Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян 11-р сарын 06-ны үдээс хойш Күньмин хотод Азийн хөгжлийн банкны захирал Масацугу Асакаватай уулзлаа. Асакава Их Меконгийн дэд бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны удирдагчдын 8 дахь уулзалтад оролцохоор Хятад улсад хүрэлцэн ирсэн юм. Ли Чян уулзалтын үеэр хэлэхдээ, өнөөгийн нөхцөлд ивээх үзэл, геополитикийн зөрчлөөс шалтгаалан дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралтай байна. Гэсэн хэдий ч энэ он гарснаас хойш Хятадын эдийн засаг тогтвортой хөгжиж, шинэ хүчин зүйлүүдийн өсөлт хурдсаж, Ази болон дэлхийн эдийн засгийн хөгжилд эерэг хувь нэмэр оруулж байна. Хятад улс цаашид ч нээлттэй байдлаа өргөжүүлж, улс орнуудтай хөгжлийн боломжоо хуваалцахыг зорьж байна гэжээ.

        Тэрээр:

- Хятад улс бол дэлхийн хамгийн том хөгжиж буй орон, харин Азийн хөгжлийн банк бол Ази, Номхон далайн бүсийн хамтын хөгжлийг дэмжих гол байгууллага тул хоёр тал цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай юм. Хятад улс Азийн хөгжлийн банктай байгаль орчны хамгаалал, ногоон болон нүүрстөрөгч багатай хөгжил, ахмадын асаргаа, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг салбарт санхүүгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх сонирхолтой байна. Мөн аж үйлдвэрийн хөгжил, төсөв, татварын шинэчлэл, хөгшрөлтийн эсрэг тэмцэл зэрэг салбаруудад мэдлэгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Түүнчлэн, Азийн хөгжлийн банкны платформыг ашиглан бүс нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, ядуурлыг бууруулах, дижитал эдийн засаг болон ногоон хөгжлийн чиглэлээр Хятадын туршлагыг бусад улс орнуудад хуваалцахад бэлэн гэж хэллээ.

        Масацугу Асакава:

- Хятадын эдийн засгийн тогтвортой өсөлт нь Ази, Номхон далайн бүс нутаг, цаашлаад дэлхийн эдийн засгийн сэргэлтэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Азийн хөгжлийн банк Хятад улстай бат бөх, иж бүрэн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч, Хятад улсын өндөр чанартай хөгжлийг дэмжин, ногоон хөгжил, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, экологийн олон янз байдлыг хамгаалах, эрчим хүчний өөрчлөлт, мэдлэгийн инновацын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсэж байна гэжээ. Мөн тэрээр бүс нутгийн хамтын ажиллагааны механизм болох Их Меконгийн дэд бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж, бодит үр дүнд хүрэх, чөлөөт худалдааг хамгаалж, ивээх үзлийг эсэргүүцэх замаар Азийн хамтын хөгжлийг ахиулахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:СИНЬХУАНЕТ
Мэдээ үзсэн:34
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7