“Хятад улсыг танин мэдэх Өвөр Монголын соёлын өдрүүд” үйл ажиллагааны хүрээнд Хятад улсын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аянд” цуврал номыг танилцуулах ёслол болон ном хандивлах ажиллагаа 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол улсын театрын музейд боллоо.
“Өсөхийн урт аянд” цуврал нь “Ангийн даргын өрсөлдөөн”, “Нэгэн жаал охиныг Шиа Тиан гэдэг”, “Жаал хүү Зоу Зоу”, “Богширгын жиргээ” зэрэг дөрвөн цуврал бөгөөд тус цуврал бүрэн эхээрээ кирилл үсгээр орчуулагдан хэвлэгдсэн юм. Өсөхийн урт аянд цуврал номыг Хятад, Монгол хоёр улсын нэрт эрдэмтэн, орчуулагч, алдарт зохиолчид орчуулж, орчуулгын бүтээлийн чанар чансааг харуулсан юм. Энэхүү номыг орчуулахдаа агуулга, үг хэллэг, хайр сэтгэлийн илэрхийлэл зэрэг бүхий л талаараа уул эх дээрхи онцлог шинжийг алдагдуулалгүй бүрэн илэрхийлсэн байна.
Ном хандивлах ажиллагааг Өвөр Монголын ардын хэвлэлийн газраас санаачлан Монгол улсын 200 гаруй багш, сурагч оролцон, Хятад, Монгол хоёр улсын соёлын солилцооны найрсаг хамтын ажиллагааны гэрч болов.
Өвөр Монголын ардын хэвлэлийн хорооны редактор Шюэ Минг хэвлэлийн нийгэмлэгээ төлөөлөн Монгол улсын бага, дунд сургуулийн сурагч багш нарын төлөөлөгчид номын дээжийг гардууллаа.
Өвөр Монголын Өдрийн сонины сурвалжлагч Юэ Ин Улаанбаатар хотоос мэдээлэв