Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

”Шэньжөү-18” нисгэгчтэй сансрын хөлөг амжилттай газардав

”Шэньжөү-18” нисгэгчтэй сансрын хөлөг амжилттай газардав.

Хятадын Нисгэгчтэй сансрын инженерийн албаны мэдээлснээр, Бээжингийн цагаар 2024 оны 11 дүгээр сарын 4-ний 01:24 цагт  "Шэньжөү-18" нисгэгчтэй сансрын хөлгийн буцах бүхээг Дүнфэн буух талбайд амжилттай газардлаа. Ингэснээр "Шэньжөү-18" нисгэгчтэй сансрын нислэгийн үүргийг бүрэн дүүрэн амжилттай гүйцэтгэж дуусгалаа.

"Шэньжөү-18" сансрын хөлгийг 2024 оны 4 дүгээр сарын 25-нд Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвөөс амжилттай хөөргөсөн бөгөөд сансрын  гурван нисгэгч тойрог замд 192 хоног ажиллав. Энэ хугацаандаа тэд хоёр удаа бүхээгээс гарч ажиллан, Хятадын сансрын нисгэгчид ганц удаад бүхээгийн гадна хамгийн удаан хугацаа ажилласан тэмдэглэл тогтоож, сансрын станцыг сансрын хог хаягдлаас хамгаалах төхөөрөмжийг суурилуулсан юм. Мөн тэд бүхээгээс эд материалыг зөөж гаргах, бүхээгийн дотор болон гадна талын тоног төхөөрөмжийг суурилуулах, тохируулах, засвар үйлчилгээ хийх зэрэг олон төрлийн үүргийг амжилттай гүйцэтгэж, сансрын станцыг тойрог замд тогтвортой ажиллуулах үнэтэй өгөгдөл, туршлага хуримтлуулсан байна.

Үүнээс гадна, газар дахь станцын эрдэмтдийн нягт хамтын ажиллагааны хүрээнд бичил таталцлын үндсэн физик, сансрын материал судлал, сансар судлалын шинжлэх ухаан, сансар судлалын анагаах ухаан, сансрын технологийн салбарт олон төрлийн шинжлэх ухааны туршилтууд хийгджээ.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:cri.cn
Мэдээ үзсэн:141
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7