Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Музей “хөлөглөн” түүх соёлын эд өлгүүд эрч хүчээ бадраана

Музей “хөлөглөн” түүх соёлын эд өлгүүд эрч хүчээ бадраана

 

Хөххотын Цэлгэртал олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд наймдугаар сарын 23-наас 26-ны өдрүүдэд  улс орны 552 музей болон холбогдох аж ахуйн нэгжийн "том чуулган" болж, 350 мянган хүн үзлээ. Энэ хугацаанд Хөх хот орон Хятадын дотоодын 2 сая 379 мянган жуулчин хүлээн авч, дотоодын жуулчны нийт зардал 4 тэрбум 898 сая юаньд хүрсэн байна.

Энэ жилийн "музей үзэсгэлэн" нэг дороос хоёр шинэ дээд амжилтыг үзүүллээ. Үүнд: 20 жилийн өмнө зохиогдсоноос хойших хамгийн олон музей, холбогдох компаниуд оролцож, хамгийн олон үзэгч хүлээн авсан үзэсгэлэн болжээ.

Хэд хэдэн алдартай концертын дараа Хөххотод дахин нэг онцлох мөч тохиов.

Энэ бол олон мянган жил алслан үргэлжилсэн соёлын наадам, улс орон даяар цуглуулсан соёлын үнэт дурсгалуудыг хамтатган дэлгэн үзүүлсэн соёлын өвтэгш найр, олон мянган жилийн турш янз бүрийн үндэстэн угсаатны харилцаа солилцоо нэгтгэл  холилдсон орчин үеийн үзүүлбэр юм.

 

 Хөххот "халуун цэг" боллоо

 

 

“Сүүлийн хэдэн өдөр Хөххотод их дэлгэрсэн хоёр үг бий. Энэ бол "Музей үзэсгэлэн". Хөххотын олон иргэд уулзахдаа “Музей үзэсгэлэнд хүрээд тамга даруулсан уу” гэх шинэ мэндчилгээтэй болсон гэнэ.

Хөххотод болсон "Музей үзэсгэлэн"-гийн бүтэн нэр нь "Хятадын 10 дахь музей, түүнтэй холбоотой бүтээгдэхүүн, технологийн экспо" бөгөөд "Музейг өндөр чанартай хөгжүүлнэ: сургалт болон судалгааг адил хэмжээнд чухалчлан, тоо, практикийг нэгтгэх" уриан дор зохион байгуулагдсан юм.

Гуандун мужийн музейн тамга тэмдэг, бүртгэлийн лангуунд 30 гаруй метр дараалал үүссэн байв. Энэ дарааллын эгнээнд өндөр, намхан ах, дүү хоёул байлаа. Нэг нь бага сургуульд орох гэж байгаа бол нөгөө нь бага сургуульд сурч байгаа ах, дүү хоёр тус тус дэвтэр авч тамга даруулахаар хүлээж байв. Энэ ах, дүү хоёр "Музей үзэсгэлэн"-г эхлэхээс өмнө стратегиа бэлдсэн байна: туршлага дээр үндэслэн үзэсгэлэнгийн сүүлийн өдөр хөл хөдөлгөөн багатай байж тамга дарж бүртгүүлэх хамгийн сайн сонголттой өдөр гээд ирсэн гэж сонирхууллаа.

- "Музей үзэсгэлэн" ийм их алдартай, сүүлийн өдөр ийм олон хүн цуглана гэж би төсөөлөөгүй. Гэхдээ энд ирэхэд үнэхээр сайхан санагдлаа. Музей үзэсгэлэн ийм моод болно гэж төсөөлөөгүй байсан. Мөн тоо мэдрэмж дүүрэн гэж ах нь болох Нань Хаолинь хэллээ.

Хятадын ардын хувьсгалын цэргийн музейн үзэсгэлэнгийн талбай нь олон хүн цугларсан хөл хөдөлгөөн ихтэй үзэсгэлэнгийн талбайтай харьцуулахад бага зэрэг нам гүм санагдсан. Сайн ажиглавал хэсэг хүүхдүүд Хятадын ардын хувьсгалын цэргийн музейд Хятадын зэвсгийн түүхийг харуулсан видео үзэсгэлэнг анхааралтай үзэж байв.

Ийм сэтгэл хөдөлгөм интерактив үзэгдэл нь Өвөр Монголын үзэгчдийн “Музейн үзэсгэлэн”-д халуун дулаан хандаж байгааг харуулж байна. Бээжингийн Хааны Ордны музейн Нийгмийн боловсролын хэлтсийн дарга Фан Шюечүнь, Чунцин Хунянь хотын соёлын аж үйлдвэрийн группын ерөнхий менежерийн орлогч Чэнь Пэнгюй нар Өвөр Монголын үзэгчдийн "Музейн үзэсгэлэн"-г үзэх урам зоригийг хараад маш ихээр сэтгэл хөдөлжээ.

Фан Шючүнь олон "Музейн үзэсгэлэн"-д оролцож байсан бөгөөд олон арвин туршлагатай. "Музей үзэсгэлэн"-гийн нээлтийн өмнө тэрээр Цэлгэртал олон улсын хурал, үзэсгэлэнгийн төв болон хот, суурин газрын хоорондох зайг харсан бөгөөд үзэсгэлэнд оролцох үзэгчдийн тал дээр бага зэрэг санаа зовж байв.

- Наймдугаар сарын 23-ны өдөр нээлтийн өдөр маш олон хүн цугларсан. Би нутгийн үзэгчдийн соёлын идэвхийг гайхшируулсан гэж байв.

Чен Пэнгюй Хөххотын “оргилом халуун”-ыг илүү гүнзгий ойлгон мэдрэв. Тэрээр:

- Худалдаанд гарснаас хойш тэдний авчирсан тамгатай 300 дэвтэр бүгд зарагдаж дууссан бөгөөд Луо Гуанбин, Ян И-янь нарын бичсэн "Улаан хад" ном 30 гаруй хувь борлогджээ. Миний сэтгэлийг бүр ч их хөдөлгөж байгаа зүйл бол Хөххотынхны оргилом халуун урам зориг юм. Тэд үзэсгэлэнд оролцохдоо хонины мах зэрэг амттанг бидэнд танилцуулсан гэж инээмсэглэн ярилаа.

Бээжингийн Хааны Ордон музей, Хятадын үндэсний музей, Шанхайн музей зэрэг Хятадын дотоодын олон зуун музей энэ удаагийн үзэсгэлэнд үндэсний музейн хөгжлийн үр дүнгийн үзүүлбэрийн бүс, үндэсний соёл, музейн аж ахуйн нэгжийн хөгжлийн үр дүнг харуулах талбар бүхий бүс, Өвөр Монголын Өөртөө Засах Орон болон Хөххотын соёл, музейн байгууллагуудын иж бүрэн үзэсгэлэнгийн талбай, музейн дижитал оюун ухааны сэдэвчилсэн үзэсгэлэнгийн талбай, соёл, бүтээлч бүтээгдэхүүн, чөлөөт цагаа өнгөрүүлэх интерактив бүс зэрэг олон эрдэм шинжилгээний арга хэмжээ зохион байгуулж, эрдэм шинжилгээний цуврал үйл ажиллагааг дэмжих, олон нийтийн 40 гаруй үйл ажиллагааг зохион байгууллаа. Олон нийтийн үйл ажиллагаанууд нээгдсэнээс хойш тоо томшгүй олон зочдын анхаарлыг татаж, идэвхтэй оролцов. Өмнөх үзэсгэлэнгүүдтэй харьцуулахад энэхүү "Музей үзэсгэлэн" нь мэргэжлийн хороодын урам зоригийг бүрэн дүүрэн харуулахад чиглэж, музейн салбарын нийгмийн тулгамдсан асуудалд идэвхтэй хариу үйлдэл үзүүлж, илүү орчин үеийн, бүс нутгийн болон алдартай олон нийтийнх болгож байна.

 

Хөххот "гялалзлаа"

 

“Бид 10 дахь удаагийн "музей үзэсгэлэн"-г өнөөг хүртэл хамгийн өвөрмөц болгохын төлөө хичээх болно.” Энэ бол  Хятадын музейн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Ли Жиньгуаны 10 дахь удаагийн "Хятадын музей, түүнтэй холбоотой бүтээгдэхүүн, технологийн үзэсгэлэн"-гийн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үг.

 Хэлбэл үг, хийсгэвэл газар.

Энэхүү "музей үзэсгэлэн"-гийн нээлтийн ёслолоос хойш онцлох үйл явдлууд ойр ойрхон өрнөсөөр байлаа.

Нэг чухал мэдэгдэл нь улс даяарх музейн хүмүүсийг бие биедээ хэлэх тэргүүн мэдээ болсон юм.

Нээлтийн өдөр Хятадын музейн холбоо үндэсний хоёр, гуравдугаар зэрэглэлийн музейн тав дахь багцыг зарлалаа. ӨМӨЗО-д 10 музейг үндэсний хоёр, гуравдугаар зэрэглэлийн музей болгов. Үндэсний хоёрдугаар зэрэглэлийн музейд өргөмжлөгдсөн нь: Өвөр Монголын Сэцэнтана урлагийн музей, Хорингэр шяний Шэнлэ музей, Цэлгэртал музей, Нинчэн шяний Ляожүнжин музей (Нинчэн шяний соёлын дурсгалыг хамгаалах төв), Хоншаны соёлын музей, Улаанцав хотын музей (Улаанцав хотын соёлын дурсгалын хамгаалалтын төв), Шилийнголын музей (Шилийнгол аймгийн соёлын дурсгалт хамгаалалтын төв). Үндэсний гуравдугаар зэрэглэлийн музейд өргөмжлөгдсөн нь: Үхай хотын Хайравын тохой дүүргийн музей, Цахарын баруун гарын хойд хошууны Цахарын соёлын музей, Эзнээ музей (Эзнээ хошууны соёлын дурсгалыг хамгаалах төв).

Идэвхтэй оролцоо нь соёлын дурсгалт газруудад шинэ эрч хүч амьдралыг өгсөн.

Энэхүү "музей үзэсгэлэн" нь дижитал оюун ухааны оролцоог онцолж, дижитал технологийн хамгийн сүүлийн үеийн хэрэглээний тохиолдлуудыг музейнүүдэд дэлгэн үзүүлж байна. Зохион байгуулах хороо нь тус улсын хамгийн алдартай музейнүүдийн өндөр чанартай дижитал дэлгэц, ухаалаг барилгын жишээнүүдийг сонгон авч, музейнүүдэд дижитал оюун ухаанд зориулсан тусгай үзэсгэлэнгийн талбай байгуулжээ. Тухайлбал, Наньжин музейн "Ухуа Тяньбао- Дижитал соёлын дурсгалт зүйлсийн гоо үзэсгэлэн" болон Дунхуан музейн "Дижитал Дунхуан", "Саншиндүйн эрэл-Тахилын нүхний археологийн малтлагын газар" Саншиндүй музейн VR гайхалтай хайгуулын туршлага, Янжөү дэх Хятадын Их татмал сувгийн музейн "Суваг дээрх завь" хэмээх гайхалтай дижитал үзэсгэлэн, Жэжян мужийн музейн "Үүлэн дээрх Жэжян музей үзэсгэлэн"-гийн тусгай талбайг байгуулсан юм.

Энэхүү өрчөлөлт нь музейд цаг үеийн урьд өмнө хэзээ ч байгаагүй үнэ цэнийг харуулах боломж олголоо.

Өнөөгийн байдлаар музей нь боловсролын үүрэг хариуцлага, эрхэм зорилгыг үүрч, нийгмийн боловсрол олгох үйл ажиллагаа нь музейн хүмүүжлийн чиг үүргээ хэрэгжүүлэх чухал арга зам болж байна. Энэхүү "музей үзэсгэлэн" нь олон тооны мэргэжлийн эрдэм шинжилгээний үйл ажиллагаанаас гадна хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан сургалт, судалгааны хэд хэдэн сонирхолтой үйл ажиллагааг сайтар төлөвлөж, янз бүрийн насны оролцогчдод боловсрол, соёлын гүнзгийрүүлсэн туршлага өгөх зорилготой юм. Жишээлбэл, Бээжингийн Хааны Ордны музейн "Ордон дахь сэрүүн байдлыг мэдрэхүй - болор аяга зурлахуй" үйл ажиллагаа нь Бээжингийн Хааны Ордны музейн цуглуулгад байгаа Тэнгэр тэтгэгч болор аягануудыг хослуулан интерактив туршлага бий болгожээ. Шааньшигийн түүхийн музейн "Тан гүрний тухай яриа·Билиг ухаан, эр зориг" үйл ажиллагаа нь тус музейд байгаа Тан гүрний үеийн соёлын дурсгалуудыг Тан гүрний үеийн Чан Ань хотын үзэсгэлэнт газар, түүхэн хүмүүс, үйл явдлуудтай холбож, нэгтгэж, сурагчдыг удирдан чиглүүлж, Тан гүрний Чан-Ань руу алхам алхмаар шимтгэж, Тан гүрний түүхийг шимтэн судлахад дөхөм болгожээ.

Улс даяарх үзэгчдийн соёлд үнэнч ханддагийг тайлбарласан тоо баримт.   

Статистикийн мэдээгээр наймдугаар сарын 26-ны байдлаар нийт зочдын тоо 350 мянгад хүрч, өмнөх “музей үзэсгэлэн”-гийн түүхэнд шинэ дээд амжилт тогтоосон байна. Музейн мэргэжлийн ажилтан ч бай, түүх соёлд дуртай жирийн үзэгчид ч бай бүгдээрээ энэхүү музей үзэсгэлэнд оролцохдоо соёлын дурсгалт зүйлсийн хязгааргүй увдисыг мэдрэн байлаа.

 

Хөххот "өөрчлөгдлөө"

 

Соёлын бүх салбарууд нэг дор нягтарч, Хятадын соёлын гоо сайхныг нэг хотоос харж болно.

 20 жилийн хөгжлийн дараа "Музей үзэсгэлэн" Хөххотод ирлээ. Энэхүү түүх соёлын нэрт хот нь дэлхийн музейн салбарын шилдэг үзмэрийн албыг өөртөө итгэлтэйгээр гартаа авч, шинэ эриний соёлын давалгаанд нэгдсэн билээ. Энэхүү “музей үзэсгэлэн” нь соёл, боловсрол, соёл урлаг, дижитал салбаруудын 500 гаруй үзэсгэлэнг нэгтгэж, үндэсний соёл, музейн нөөц баялгаа ашиглан Хөххот болон улс орон даяар урьд өмнө үзэгдээгүй “соёлын тансаг баяр” болсон юм. Энэ нь Хятадын гайхалтай уламжлалт соёлын өвөрмөц сэтгэл татам байдлыг харуулж, хотын соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд шинэ хөгжлийн санааг нээж өглөө. Музей хотхон нь 50 гаруй хотууд харилцан солилцоо хийх, харилцан суралцах, ирээдүйн хэтийн төлөвийг бий болгосон гэж Хөххотын Намын хорооны Суртал ухуулгын хэлтсийн гүйцэтгэх орлогч дарга Ли Жиньнань хэлэв.

 “Музей үзэсгэлэн” Хөххотод юу авчирсан бэ?

- Нээлт авчирсан. "музей үзэсгэлэн" платформоор дамжуулан олон зуун музей, аж ахуйн нэгжүүд Хөххотод хүрэлцэн ирж, цаг үеийн хөгжилтэй зэрэгцэн, дижитал эдийн засагтай холбогдсон Хятадын музейн салбарын тод дүр зургийг олон янзаарт үзүүлэв.

- Аз дохиол авчирсан. “Музей үзэсгэлэн"-гийн цонхоор дамжуулан Хөххотын эрдэм шинжилгээний лекцүүд, форумууд, соёлын үйл ажиллагаанууд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дүүрэн болж, Хөххотын "музей үзэсгэлэн"-г зохион байгуулсан тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярилцлага өрнөсөөр байна. 

- Зам нээсэн. "музей үзэсгэлэн"-гийн боломжийг ашиглан Хөххот улс орон төдийгүй дэлхийн соёл, музейн салбартай харилцах зам нээгдэж, түүх, соёлын өвийг хамгаалах, өвлөн үлламжлах, соёлын өвийн бүтээлч ажилд "Музейн хотхон" нь үсрэнгүй хөгжилтэй боллоо.

 Ирээдүйд халуун дулаан эерэг хандлага, хязгааргүй боломжуудыг авчирчээ.

"Музей үзэсгэлэн"-г амжилттай зохион байгуулсан нь Хөххотын музейнүүдийг чанартай хөгжүүлэх шинэ эхлэл болж байна.

“Хөххотын намын хорооны байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтсийн дарга Ван Юйтянь:

- "10 дахь удаагийн музей үзэсгэлэн" Хөххотод амжилттай болж, "соёлын даалгавар"-ыг сайн биелүүлж, улс даяарх музей болон холбогдох аж ахуйн нэгжүүдийн солилцоо хамтын ажиллагааг ахиулсан юм.  Мөн "Тайзыг зээлэн дуулах" нь Хөххотын соёл, музейн үйл ажиллагааны шинэ ололт амжилтыг бүрэн харуулж, дараагийн алхамд бид умард нутгийн соёлын нөлөөг нэмэгдүүлэх болно. Ши Жиньпиний соёлын үзэл баримтлалыг ухамсартайгаар судалж, хэрэгжүүлж, энэхүү "музей үзэсгэлэн"-гийн ололт амжилтыг ашиглан хэрэгжүүлж, өндөр чанартай бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулан, "сургалт болон судалгаанд адил анхаарал хандуулж, тоо баримт, практикийг нэгтгэх" талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж, шаргуу ажиллана. Дотооддоо эрэлхийлэн гадаадад холбоолон харилцаж, чанар, үр ашгийг дээшлүүлэн, төв хотын “Музейн хотхон”-ыг тогтвортой, урт хугацаанд бүтээн байгуулалтад түлхэц үзүүлэх болно гэж хэллээ.

 

Зохиогч:Нийтлэл: ВАН ЗОН, ШҮ ЮЭ
Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:СМТ
Мэдээ үзсэн:36
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7