Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлгийн Монгол уламжлалт анагаах ухааны эмч нар Улаанбаатар хотод сайн дурын үзлэг, эмчилгээ хийв

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлгийн Монгол уламжлалт анагаах ухааны эмч нар Улаанбаатар хотод сайн дурын үзлэг, эмчилгээ хийлээ.

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Монгол эмнэлгийн сайн дурын үзлэг эмчилгээг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Монгол улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 11-р сарын 04-ий өдрөөс 06-ны өдрийг хүртэл гурван өдрийн хугацаанд сайн дурын эмчилгээ ба Монгол анагаах ухааны сургалт явуулав.

Өвөр Монголын олон улсын Монгол Эмнэлгийн дарга Чэн Сарнайгаар ахлуулсан  цусны эмгэг судлал, тархи мэдрэл, яс үк мөч, урьдчилан сэргийлэлт, уламжлалт засал зэрэг нарийн мэргэжлийг 9 эмчийн бүрэлдхүүнтэй эмчилгээний баг хүрэлцэн ирсэн юм. Тэднээс 7 эмч үзлэг эмчилгээ хийж эмчлэв.

11-р сарын 04-нд эмчилгээний багийнхан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлт эртлэн ирцгээж эмнэлгийн хорооноос авчирсан 30 гаруй төрлийн Монгол эм, тан бэлдэж 9 цагаас эхлэн өвчтөн үзэхэд бэлэн болов. 

Улаанбаатар хотын иргэн н.Гантөмөр үе мөчний архаг өвчнөө эмчлүүлэв. Эмч нарын баг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ирж үзлэх хийхийг сонссон иргэд олноороо ирж үзлэгт оочирлон өвчин зовиураа үзүүлж, эм тан авав. Эмч нар судас барьж оношлоод дөрвөн зүйлийн Монгол эм өгч өдөр тутам эрүүл мэндээ анхаарах зүйлсийг сануулж хэлэв. н.Гантөмөр:

- Эмч судас барьж үзээд миний өвчний шинж тэмдэгийг маш сайн онож хэлсэн гэж хэллээ. 


Үдээс хойш үзлэг дуусахад 7 эмч Улаанбаатар хотын 200 гаруй иргэнд үнэ төлбөргүйгээр үзэж зөвлөгөө өгсөн . юм

11 сарын 05-ны өдөр эмчилгээний багийнхан Монгол улсын Нэгдүгээр төв эмнэлэгт “Хятад улсыг танин мэдэх Өвөр Монголын соёлын өдөр”-ийн Монгол анагаах ухааны мэргэжлийн сургалт явуулж, тус сургалтанд Улаанбаатар хотын эм эмчилгээний байгууллагын 100 гаруй эмч ажилтнууд оролцов. Сургалт нь “Монгол анагаах ухааны соёл, нарийн мэргэжил” гэсэн агуулгын дагуу явагдсан бөгөөд сургалтын үеэр практик дээр хэрхэн хийхийг бодитоор үзүүлж байв. 


11 сарын 06-ны өдөр эмчилгээний багийнхан бүхэл өдөр Монгол улсын Нэгдүгээр төв эмнэлэгт сайн дурын эмчилгээ хийнэ. 

Өвөр Монголын Өдрийн сонины сурвалжлагч Юэ Ин 

Зохиогч: ЮЭ ИН
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:121
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7