“ХКН-ын үлгэр -- Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааны зүүн хойд бүс нутаг дахь практик хэрэгжилт” сэдэвт сурталчлан танилцуулах хурлын хүрээнд 10 дугаар сарын 14-ний үдээс хойш “Зүүн хойдын гурван муж, нэг өөртөө засах орны эдийн засаг худалдааг сурталчлан танилцуулах хурал” Гирин мужийн Чанчүнь хотод болов.
ХКН-ын Төв хорооны Гадаадтай харилцах яамны дэд сайд Сүнь Хай-Янь хурлын үеэр зүүн хойдын дөрвөн муж орны удирдлагын хамт ололт амжилтын үзэсгэлэн сонирхсон бол Гирин мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын орлогч дарга Жан Гүйган, ӨМӨЗО-ны Худалдаа аж үйлдвэрийн танхимын орлогч дарга Гүө Жөүмин, Ляонин мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын орлогч дарга Ли Жюнь, Хармөрөн мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Ли Жиган нар илтгэл тавьсан байна.