Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин Финландын Ерөнхийлөгч Александр Стуббтай хэлэлцээ хийжээ

Ши Жиньпин Финландын Ерөнхийлөгч Александр Стуббтай хэлэлцээ хийжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10-р сарын 29-ний үдээс хойш  Бээжин хотын Ардын их хурлын ордонд БНХАУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Финландын Ерөнхийлөгч Александр Стуббтай хэлэлцээ хийжээ. 

Ши Жиньпин хэлэхдээ, Финланд улс бол БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон барууны анхны орнуудын нэг бөгөөд Хятад улстай засгийн газар хоорондын худалдааны гэрээ байгуулсан анхны барууны орон юм. Дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад, Финланд хоёр улс үргэлж найрсаг харилцаатай, харилцан хүндэтгэл, итгэлцэлтэйгээр харилцаж, түүх, соёл, улс төрийн тогтолцооны ялгааг үл харгалзан тэгш харилцааны үлгэр жишээ болсон билээ. Өнөөгийн эрин үед дэлхийн томоохон өөрчлөлт хурдтай өрнөж, хүн төрөлхтний өмнө тулгарч буй эрсдэл сорилтууд нэмэгдсээр байна. Ийм нөхцөлд Хятад, Финланд хоёр орны ирээдүйд чиглэсэн шинэ түншлэлийн харилцаа онцгой үнэ цэнтэй байж, улам бүр хөгжүүлж, уламжлалаа хадгалан бэхжүүлэх хэрэгтэй билээ. Хятад улс Финландтай стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, найрсаг уламжлалаа улам гүнзгийрүүлэн, хоёр ард түмэнд илүү их үр өгөөжтэй байж, дэлхийн энх тайван, хөгжилд шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна.

Хятад, Финландын харилцаа урт хугацааны туршид эрүүл, тогтвортой хөгжиж ирсний гол шалтгаан нь хоёр улс үргэлж харилцан хүндэтгэлтэй, тэгш хандаж, бие биеийнхээ гол ашиг сонирхлыг хүндэтгэж ирсэн явдал юм. Хятад, Финланд хоёрын бодит хамтын ажиллагаа эрт эхэлж, баялаг үр дүнд хүрсэн бол цаашдын боломж ихтэй юм. Саяхан болсон ХКН-ын 20 дугаар сонгуулийн Төв хорооны гуравдугаар бүгд хурлаар Хятад маягийн орчин үеийн хөгжилд ахиц гаргах талаар системтэй төлөвлөгөө боловсруулсан нь Хятад, Финланд хоёр улсын хамтын ажиллагаа болон дэлхий дахины хөгжилд шинэ эрч хүч, боломжийг бий болгоно. Финландыг Хятад маягийн орчин үеийн хөгжилд идэвхтэй оролцохыг урьж, ногоон шилжилт, мэдээллийн технологи, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан, шинэ эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсэж байна. Хятад улс Финландтай хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэхэд бэлэн бөгөөд Финландыг визийн чөлөөт бүсэд оруулж, илүү олон Финланд найз нөхөд Хятадад бизнес хийх, аялах, суралцахыг урьж байна.

Хятад, Финланд хоёр улс энх тайван, олон талт үзлийг дэмжин ажилладаг орнууд юм. Хятад улс Финландтай цаг уурын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хамгаалал, дэлхийн тогтвортой хөгжил, хиймэл оюун ухааны зохицуулалт зэрэг асуудлаар хамтран ажиллаж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах, дэлхийн олон туйлт, шударга тэгш, эмх журамтай, хүртээмжтэй, хамтын хөгжил бүхий эдийн засгийн даяаршлыг дэмжихэд бэлэн байна. Ирэх жил Хятад болон Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох бөгөөд Финланд Хятад-Европын харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна гэжээ.

Стиуб хэлэхдээ, би ерөнхийлөгчийн албан тушаалд орсны дараахан Хятадад айлчилж, Ши Жиньпин даргатай 14 жилийн дараа дахин уулзаж байгаадаа баяртай байна. Тэр цагаас хойш дэлхийн байдал ихээхэн өөрчлөгдсөн. Хятад улс гайхалтай хөгжлийн ололт амжилтад хүрсэн. Финланд, Хятад хоёр улс сүүлийн 74 жилийн турш харилцан хүндэтгэлтэй, чин сэтгэлээсээ харилцаж, тэгш эрхтэй яриа хэлэлцээ өрнүүлж, хоёр талын харилцаа үргэлж сайн хөгжиж ирсэн бөгөөд хамтын ажиллагааны салбарууд өргөжиж, баялаг үр дүнд хүрсэн юм. Финланд улс "Нэг Хятад"-ын бодлогыг баримталж, ирэх онд тохиох дипломат харилцааны 75 жилийн ойг хамтран тэмдэглэж, өндөр түвшний харилцаагаа нягтруулж, хүмүүнлэгийн солилцоогоо өргөжүүлэн, эдийн засаг, ногоон эрчим хүч, тогтвортой хөгжил зэрэг салбарт бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байна. Финланд улс Хятадын зүгээс олон улсын харилцаанд том жижиг аль ч улс адил тэгш эрхтэй байх зарчмыг баримталж буйг сайшааж, Ши Жиньпин даргын өнөөгийн дэлхийн олон талт сорилтуудыг шийдвэрлэх талаар гаргасан чухал санаачилга, үзэл баримтлалыг өндрөөр үнэлж, олон улсын харилцаанд Хятад улсын чухал нөлөө, тогтвортой, бүтээлч үүргийг сайшаан дэмжиж байна. Европ, Хятад эдийн засгийн нягт уялдаа холбоотой бөгөөд "харилцаагаа бүрэн таслах", "шинэ хүйтэн дайн" нь аль ч талын ашиг сонирхолд нийцэхгүй юм. Финланд улс Европ-Хятадын харилцааг амжилттай хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.

Уулзалтын дараа хоёр орны төрийн тэргүүн нар боловсрол, усны нөөц, байгаль орчны хамгаалал, орчил эдийн засаг, хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг салбарт хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцжээ. Түүнчлэн хоёр тал "Хятад-Финландын ирээдүйн түншлэлийн хамтын ажиллагааг дэмжих хамтарсан ажлын төлөвлөгөө (2025-2029)"-ийг зарласан байна.

Уулзалтаас өмнө Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань нар Ардын Их Хурлын ордны хойд танхимд Стиуб болон түүний гэргий Сузаннаг хүндэтгэлийн ёслолоор угтан авсан бол мөн орой Ши Жиньпин, Пэн Лиюань нар Ардын Их Хурлын Ордны Алтан танхимд Стиуб болон түүний гэргийд зориулж хүндэтгэлийн зоог барьжээ. 

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:СИНЬХУАНЕТ
Мэдээ үзсэн:32
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7