Хятадын цэргийн баяр 08-р сарын 01-нийг тохиолдуулан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. Тэрээр ХКН-ын Төв хороо болон Цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс тус бүс дэх цэрэг офицеруудтай мэндчилж, Ардын чөлөөлөх армийн командлагч, дайчид, Зэвсэгт хүчний цэрэг офицер, цэрэг армийн энгийн албан хаагчид, өрхийн цэргийн бэлтгэл хүчнийхэнд баярын мэндчилгээ дэвшүүлжээ.
Ши Жиньпин дарга "ХКН-ын ХХ их хурлын үзэл санааг тууштай хэрэгжүүлж, цэрэг армийг бэхжүүлэх үзэл баримтлал, шинэ эриний цэргийн стратегийн бодлогыг хэрэгжүүлэн, армийн шинэчлэлтийг эрчимжүүлж, нам ард түмнээс олгосон үүрэг хариуцлагаа ухамсарлан тууштай биелүүлж, үүрэг даалгаврыг нямбай биелүүлж, онцгой орчинд нийцүүлж, армийн тэмцлийн бэлтгэлийг ахиулах хэрэгтэй" гэжээ.