Чэндүгийн Олон улсын оюутнын спортын холбооны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр нээлтээ хийлээ. Арга хэмжээнд АНУ, Герман, Австрали зэрэг 30 гаруй улс орон, бүс нутгийн 530 гаруй эрдэмтэн мэргэжилтэн оролцсон байна.
Дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нь Олон улсын оюутны спортын холбооны дээд түвшний боловсролын үйл ажиллагаа бөгөөд Универсиад наадмын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Олон улсын оюутны спортын холбооны дүрэм журмын дагуу, уг хурлыг зохион байгуулах нь дэлхийн оюутны спортын наадмыг зохион байгуулах үндсэн шаардлага байгаа юм.
Эх сурвалжаас үзвэл энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд 5400 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл цуглуулж, түүний дотроос 1400 гаруй шилдэг өгүүллийг шалгаруулсан нь хамгийн өндөр үзүүлэлт байв. Үүнээс гадна "Хятад ба дэлхийн дуу хоолойг сонсох”, "Чэндүгийн тунхаглалыг нийтлэх", "FISU"-ийн эрүүл хотхон" төслийн динамик тайланг нийтлэх гэсэн гурван тусгай агуулгыг хамарсан нь Хятадын дээд боловсролын өндөр чансаатай хөгжил, их дээд сургуулиудын спортын салбарын хөгжлийн ололт амжилтыг бүрэн харуулсан төдийгүй их дээд сургуулиудын спортыг эрчимтэй хөгжүүлэх Хятадын үзэл баримтлалыг харуулсан байна.