БНХАУ-ын дарга Ши Жиньпин Сычуань мужид ажиллахдаа "ХКН-ын ХХ их хурлын үзэл санааг хэрэгжүүлж, шинэ цаг эрин шинэ аян зам дахь намын гол болох үүрэг хариуцлагыг ухамсарлан, Хятад маягийн шинэчлэлийн шинжлэх ухааны агуулга болон мөн чанарыг баримталж, чансаатай хөгжих гэх гол үүргийг чухалчилж, шинэ хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэн, шинэ хөгжлийн төлөв байдлыг бий болгож, хамтдаа хөгжихийг дэмжихийг эдийн засаг нийгмийн тал бүрийн үйл явцад хэрэгжүүлэн, хөгжлийн арга хэлбэр, хөдөлгүүр хүч, салбар, чанарын өөрчлөлтийг гүнзгийрүүлж, Хятад орны чансаатай хөгжлийн шинэ байдлыг бий болгох хэрэгтэй" гэжээ.
07-р сарын 25-наас 27-ны өдрүүдэд Ши Жиньпин дарга Сычуань мужийн Гуанюань, Дэ-Ян зэрэг газарт ажилласан байна.
Ши Жиньпин дарга хэлэхдээ "Шинжлэх ухаан техникийн шинэчлэл хөгжлийн шинэ салбар, шинэ зам, хөгжлийн шинэ хөдөлгөгч хүчийг бий болгож байна. Энэ нь их хандаш, мөн чансаатай хөгжлийн шаардлага юм. Шинжлэх ухаан техникийн шинэчлэлд түшиглэх хэрэгтэй. Сычуань муж их дээд сургууль, судалгааны байгууллага олонтой, инновац бүтээх боловсон хүч ихтэй давуу талтай бөгөөд аж үйлдвэрийн боловсронгуй системтэй, мөн аж үйлдвэрийн суурь сайтай байдаг. Шинжлэх ухаан техникийн инновац бүтээх, шинжлэх ухаан техникийн үр дүнг хэрэглээнд шилжүүлэх тал дээр хүч тавин ажиллаж, баруун бүс нутгийн инновац бүтээх шинэ өндөрлөгийг байгуулах хэрэгтэй" гэжээ.
Ши Жиньпин Ханьжян мөрний урсгал дагуух түүх соёлын уламжлал болон экологийн хамгаалалтад анхаарал хандуулсаар иржээ. 07-р сарын 29-нд тэрээр Бээжинд буцах замдаа Шааньши мужийн Ханьжүн хотод ажилласан байна.
Тэрээр "Ханьжүн хотын музейтэй танилцаж, музейг сайтар хамгаалж, уламжлан судалж, хүн төрөлхтний соёл иргэншлийн чухал үйлдлийг харуулж, өвөрмөц аж үйлдвэрийг хөгжүүлэн, илүү олон хүнийг чинээлэг амьдралтай болгох хэрэгтэй" гэжээ.
Тэрээр ард түмэнд хандан хэлэхдээ "2008 онд Вэньчуаний газар хөдлөлтийн үеэр Ханьжүн хотод ирж байсан. Та бүхний ажил амьдралд анхаарал тавьсаар ирсэн юм. Энэ удаад та бүхний хөгжил өөрчлөлт, хотын бүтээн байгуулалт дэг журамтай байгааг үзээд сэтгэл амар боллоо. Та бүхний ажил амьдрал өөдрөг, аз жаргалтай байхыг хүсэж байна" гэжээ.