Өвөр Монголын Шилийнгол аймгийн Шулуун хөх хошуу нь Хулан шарга дааганы элсэрхэг газрын 23 мянган га газарт мал хариулах хориг тавьж, бэлчээр болон нуур усыг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлж байна. Ингэхдээ малчдад малын хөлийн тэтгэмж олгох арга хэмжээ авч байгаа ажээ.
Үүний үр дүнд 2015 онд 30 хувьд хүрэхгүй байсан ногоон бүс одоо 50 хувьд хүрч, өвсний өндөр 15 см-аас 25 см болон өсжээ. Ургамал амьтны хувьд ч төрөл зүйл олноор нэмэгдсэн бөгөөд 500 орчим га нуур усыг тодорхой хэмжээнд нөхөн сэргээж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалж байна.
Малчдад малын хөлийн тэтгэмж олгохоос гадна хадлангаа борлуулах, хамгаалалтын бүсэд ногоон аялал жуулчлалын бааз нээх боломжоор хангаж аж ахуйн үр ашгийг нэмэгдүүлж байна.