"Ногоон ирээдүй" Хятад, Монгол, Оросын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг өнөөдөр буюу 10- р сарын 19- ны үдээс өмнө Өвөр Монголын Шилийнгол аймгийн Шулуун хөх хошууны Сангийндалай суурингийн Эрдэнэдалай багийн нутагт ирж, элсэрхэг газрыг зүлэгжүүлж байгаа байдалтай нь танилцлаа.
Эрдэнэдалай баг нь Хулан шарга дааганы элсэнд байрладаг, 2000 орчим га нүүдэл элсэн нутагтай. Цөлжилтийн эсрэг улсын төсөлд хамрагдаснаар энэ жилээс эхлэн 980 га газрыг битүүмжлэн хяналтанд авсан байна. Үүний дараа малын хөлийг хорьж, шар бургас, бут бургас, хулсан орхиул зэрэг хамгийн найдвартай "Байгаль хамгаалагч" -аар "хаашаа" болгон, дотор нь улиас, харгана, элсэн тутарга, сахлын салаа зэрэг ургамал ургуулан, богино хугацаанд элсний нүүдлийг зогсоон,элсэрхэг газрыг сэргээн ногооруулж байна.
Одоогоор Эрдэнэдалай багийн ногоон бүс 30 хувиар өргөжин тэлсэн бөгөөд цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байна.