10-р сарын 16-нд манай сурвалжлагийн багийнхан Муу-Ус арцны хамгаалалтын бүсэд хүрэв.
Өвөр Монголын Муу-Ус арцны хамгаалалтын бүс нь Ордос хотын Үүшин хошуунд буюу Муу-Ус элсний цөлийн гүнд оршдог. Нийт талбай нь 46600 га бөгөөд Хятадын элсний арцны ургац болон талбайгаар хамгийн их газар болно.
2000 онд ӨМӨЗО-ы орны зэрэглэлийн хамгаалалтын бүс болсон энэхүү нутгийн арцны ургац нь цөлжилтийн эсрэг салхийг халхалж, элсийг тогтоох, тухайн газрын уур амьсгал, агаар усыг сайжруулах, олон төрлийн хээрийн амьтан болон ургамалд (400 шахам төрлийн өвс, 250- аад төрлийн амьтан байдаг) таатай өсөн үржих байгалийн орчинг бүрдүүлэх зэрэг экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах чухал ач холбогдолтой ажээ.
Энд мөн Хятадын хамгийн том арцны байгалийн сан бий бөгөөд биологийн эрдэм шинжилгээний ажилд чухал үйлдэлтэй байж, гадаад дотоодын судлаачдын анхаарлыг татсаар байна.
Арц нь энэ нутгийн байгалийн ургамал бөгөөд цөлийн бүсэд даацтай, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалдаг болохоор нутгийн иргэд "Ногоонлог хамгаалагч" гэж нэрлэдэг ажээ. Мөн арцаар янз бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулдаг болно.