Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Гаднын орноос 200 гаруй төлөөлөгч оролцсон байна

“ХКН-ын үлгэр -- Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааны зүүн хойд бүс нутаг дахь практик хэрэгжилт” сэдэвт сурталчлан танилцуулах хуралд 50 гаруй улс орноос нийт 200 гаруй зочид оролцсон байна.

Гирин мужийн Чанчүнь хотод болсон  “ХКН-ын үлгэр -- Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааны зүүн хойд бүс нутаг дахь практик хэрэгжилт” сэдэвт сурталчлан танилцуулах хуралд Монгол Улс, ОХУ, Итали, Казахстан, Серби, Пакистан, Камбож, Япон зэрэг 50 гаруй улс орноос нийт 200 гаруй зочид оролцсон бол 10 дугаар сарын 13-ны үдээс хойш Казахстаны “Ак Жол” ардчилсан намын дарга, парламентын доод танхимын гишүүн Азат Перуашэв, Сири улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Мухамед Хасанейн Хаддам, Иордан улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Хуссам Ал Хуссейни, Италийн Ардчилсан намын Олон Улсын нарийн бичгийн дарга Гиусеппа Провензано нар сэтгүүлчидтэй уулзаж, ярилцлага өгсөн байна.

Азат Перуашэв яриандаа:

- “Бүс ба зам” санаачилга нь Хятад улс, Ази Европыг холбосон гүүр гэж би ойлгодог. Хятад, Казахстаныг холбосон засмал зам, төмөр зам бүгд бий. Үүний дагуу алс хэтийн төлөвтэй илүү олон төслүүд хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

- Хятад улс маш их өөрчлөлтүүд гарсан байна. Хятадын ард түмний хамтын хүчин зүтгэлээр эдийн засаг, соёл гэх мэтчилэн олон салбарт асар их амжилтыг гаргасан. Миний бодлоор эдгээр салбар нь үндэснээсээ шинэчлэгдсэн бөгөөд бусад хөгжиж буй орнууд бүгд Хятад улсын эдгээр амжилтыг анхааран харж байна. Мөн үүний дундаас ашиг хүртэхийг хүсэж байна гэж Сири улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Мухамед Хасанейн Хаддам ярилаа.

- Хятадын орчин үеийн хөгжлийн загвар  нь маш өвөрмөц, мөн маш ил тод байдаг. Хятад улс нь соёл, соёл иргэншлийн уламжлал залгамжиллыг их эрхэмлэдэг бөгөөд соёлын нөөцөө хөгжүүлэхээр дамжуулан орчин үеийн шинэчлэл, эдийн засгийн хөгжлөө дэмждэг. Энэхүү өвөрмөц туршлага нь Хятад улс төдийгүй дэлхийн бусад улс үндэстний хувьд ч асар их ач холбогдолтой юм. Ирээдүйд ХКН-ын удирдлага дор Хятад улс нь илүү нээлтэй нөхцөл байдлаар Иордан улсыг батгаасан дэлхийн олон улс орон хоорондын харилцаа, хамтын ажиллагаагаа илүү сайн хөгжүүлэх болно гэдэгт итгэлтэй байна гэж Иордан улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Хуссам Ал Хуссейни ярилаа.

Зохиогч:С.УРЬХАН, Э.ТЭРГҮҮН
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:158
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7