Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Баяр наадмын торгон агшин

Баяр наадмын торгон агшин

Нараар наадаж, хураар аргадсан наадмын өглөө нэг л өөр, өвөрмөц ганган эхэлнэ. Мандах алтан нарнаас эхлээд хээ хуар, өнгө донж зохицсон ганган дээлээрээ гоёно. Өвгөд хөгшид нь ч хөл нь хөнгөрөн "Эрүүл явбал наадам үзнэ" гэж ярьцгаана, бэлгэшээнэ. Хурдан морь унах хүүхдүүд наран доор нар зөв эргэн уяагаа тойрон гийнгоолно. Залуус бүгд л барилдах ааг омог нь бадарна. Сэтгэлт бүсгүйтэйгээ сумын наадмаар уулзах болзоо тавина.

07-р сарын 25-нд болох Зүүн Үзэмчин хошууны Ээжнуур сумын Хараат багийн ардын наадмын товыг харангуут наадам үзэхээр нутгийн зүг хөдөллөө. Энэ жил зуншлага сайтай болохоор малчдын сэтгэл тэнүүн, малын зоо тэнэгэр.

Наадам үзээгүй удсаных ч юм уу сэтгэл гэгэлзээд наадмын өмнөх оройноос нь дээл, гутал цуглууллаа. Ээжийн ягаан дээл, дүүгийн гутал  хэмжээ дамжаа, өнгө донж нь  ян цав тохирлоо.

Наадмын өглөө яг л хүүхэд багын үе шигээ сэтгэл догдолно. Эртлэн босоод ажлын хэдтэйгээ наадмын талбайг зорьлоо. Замын турш бороо шивэрч байснаа яг талбайд нь очиход бороо ч татарч тэнгэр онгойх маягтай болов. Нар, хур тэгширсэн наадмын өнгө энэ жил дэлгэр сайхан байгааг наадамчин олны царай төрх, инээд баяр, дээл хувцас, наадмын нээлтэд орохоор хүлээн зогссон хүчит бөхчүүд, шандаст хүлгүүд, нум сум, шагайн харваачид, багийн малчдын сүр жавхаа, тайз, уран бүтээлчид, агаарт нисэх дрон гээд л бүгд бүрэлдэн бүрэн цогцолно.

Наадмын торгон агшныг гэрэл зургаар толилуулья.

 

 

 

 

 

 

 

 

Зохиогч: Ц.УРАНТУНГАЛАГ, С.УРЬХАН, Э.ТЭРГҮҮН
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:295
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7