Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Нүд баясгаж, сэтгэл сэргээх наадмын өнгө

Нүд баясгаж, сэтгэл сэргээх наадмын өнгө

Моринд гарамгай, суранд цэцэн, бөхөд эрэмгий байх нь эр хүний заавал эзэмших гурван чадварт тооцогддог байсан үеэс энэ гурван чадвараа бататган харуулах зорилгоор жил бүрийн зуны дунд сард ард олноороо дугуй цэнгэлдэх хүрээлэндээ хуран цугларч эрийн гурван наадмаа тусгай дэг жаягийн дагуу зохион байгуулж түрүүлсэн бөх, морь, сур харваачдаа цол бай шагналаар мялаасаар ирсэн түүхтэй.

Өвөр Монголын орон нутгуудаар наадмын цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж өнгө жавхаа нэмэн, өв соёл, аялал жуулчлалаа сурталчлан таниулдаг томоохон арга хэмжээ болдог.

2024 оны зун байгаль дэлхий хишгээ хайрлаж, хур бороотой, ногоо цагаатай сайхан зун болж нутаг нутгийн наадмууд ар араасаа цуварсаар байна. Тал нутгийн дэнж хотойлгосон баяр наадмыг сонирхох наадамчид, жуулчдын хөл зуны дэлгэр цагт тасрах нь үгүй. Долдугаар сарын 14-нд Өвөр Монголын Өөртөө Засах Орны 34 дэх удаагийн наадам Шилийнгол аймгийн Шилийнхотод нээлтээ хийв. Гурван хоног үргэлжилсэн тус наадмаар бөх барилдан, сур харваачдын цэц мэргэнийг сорьж, морь уралдуулахын зэрэгцээ авто аялал, RV зуслангийн газрын наадам зэрэг баялаг хөтөлбөртэй арга хэмжээ зохиож, зөвхөн нээлтийн ажиллагаанд нь 100 мянган наадамчин, жуулчид хүрэлцэн ирсэн байна. Түүний дараа аймаг хошууд, сум багийн наадам өөр өөрийн гэсэн ялгарах өвөрмөц онцлогтой, түмэн олноо баясган цэнгүүлнэ. Энэ жилийн наадмыг харахад үзэгчдийг уйдаахгүй, наадмын талбайгаа чимсэн шинэлэг, сонирхол татах зүйл олон байлаа.

Зохион байгуулалт улам сайн болов

Наадамчин олны ая тухыг тусгайлан хангаж, наадмын талбайг үнэхээр гоё тохижуулдаг болжээ. Зүүн Үзэмчин хошууны Ээжнуур сумын Хараат багийн ардын наадмын хувьд талбайд хүрэх зам, ариун цэврийн түр байгууламж, амралтын цэг, хуушуурын асар, айрагны өргөө зэрэг худалдаа, үйлчилгээний талбай, авто зогсоол, хогийн цэг зэрэг нь цэнгэлдэх талбайгаас нэлээд зайтай тус тусдаа цэгцтэй зохион байгуулсан нь онцлог болжээ. Мэргэжлийн хяналтын баг, эмнэлгийн яаралтай тусламж, цагдаа, онцгойгийн алба хаагчид цэнгэлдэх тойрон ажиллаж байлаа. Энэ бүхнээс наадмын өнгө, чанар их сайжирсан гэдэг нь илхэн. Наадмын хуушуур амттай, айрагны амт чимчигнэж бага насандаа амсаж байсан наадмын өнгө хувираагүй нь мөн ч гайхалтай.

Зарим нэг наадмын үеэр хотын төвөөс наадмын талбай хүртэл үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн автобусны маршрутыг гаргасан байна. Баарин Зүүн хошуунд болсон аялал жуулчлалын наадамд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн автобус, 2000 ширхэг унадаг дугуйг ажиллуулж, наадмын өдрүүдийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулан, нүүрстөрөгчийн хий багатай, ногоон хөгжлийг дэмжсэн юм.

Өв уламжлал, аялал жуулчлалын үйл ажиллагаа нь улам товойв

Энэхүү тэмдэглэлт баяр нь он цагийн явцад улам өргөжин өнөө цагт эрийн гурван наадмаас гадна, урлагийн тоглолт, бүтээгдэхүүний борлуулалт, хөрөнгө оруулалтыг дэмжих, аялал жуулчлалыг дэмжих, шилдэг хүмүүст шагнал гардуулах зэрэг утга агуулгаар дүүрэн цогц арга хэмжээ болж, цөлийн аялал жуулчлалын наадам, яруу найргийн наадам, гэрэл зургийн наадам, мөнгөн өвлийн наадам зэрэг шинэ сэдвээр хаяагаа тэлсээр байна. Энэ жилийн наадмын хувьд онцлох нэг сэдэв нь нутаг нутгийн өв уламжлалаа танилцуулан сурталчилсан арга хэмжээ олон харагдана.

08-р сарын 05-нд болсон Шинэ Барга баруун хошууны наадмаар биет бус өвийн 100 төрлийг дэлгэн үзүүлж, үзүүлбэр бүрээр биет бус өв тээгчид мэдлэг чадвараа язгуур шинж чанараар нь жуулчдад таниулах, жуулчид Өвөр Монголын уламжлалт соёлыг биечлэн мэдрэх боломжийг олгосон юм. Соёлын биет бус өвийн үзэсгэлэнгийн талбайд Барга уламжлалт эсгий урлал, айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл, байгалийн чулуун дээр сийлбэр хийх, Барга ястны олс томох урлал зэрэг соёлын биет бус өвийн ур чадварыг хүмүүст хүргэлээ.

Гүйжөү мужийн Чяньдүннань жөүгийн Соёл, спорт, радио, телевиз, аялал жуулчлалын газрын орлогч дарга Лүн Хүй:

- Би Өвөр Монголд анх удаа ирж байна. Би хэвлэл мэдээллийн хэрэгслээс наадам гэдэг монгол үндэсний ард түмний чухал үйл ажиллагаа гэдгийг нь ойлгосон. Наадмаар байгалийн сайхнаар аялан үндэсний өвөрмөц зан заншлыг нь мэдэрч, биет бус соёлын өвтэй танилцлаа гэж сонирхуулав.

Ардын соёлын өв уламжлал нь үе үеийн нутгийн малчин ардын хичээл зүтгэлтэй холбоотой. Одоо энэ ардын соёлын үйл ажиллагаа соёл, аялал жуулчлалыг нэгтгэх хөгжлийн шинэ зам руу явж байна. Шинэ Барга баруун хошууны соёл, аялал жуулчлал, спортын товчооны дарга Тань Хүйминь:

- Сүүлийн жилүүдэд Шинэ Барга баруун хошуу нь соёл, аялал жуулчлалын цогц хөгжлийг чухал арга хэмжээ болгон эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг дэмжиж байна. Соёлоор аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалаар дамжуулан соёлыг хөгжүүлэх, соёл иргэншил, амралт, зугаа цэнгэлийн шинэлэг төслүүдээр хөдөө орон нутгийн аялал жуулчлалын хөгжил, ардын соёлын өв, тусгай хоол хүнс болон бусад агуулгыг нэгтгэн, тал нутгийн соёлын брэндийг үргэлжлүүлэн бий болгох болно. Соёлын аялал жуулчлалын салбарын жишиг, үр ашигтай хөгжлийг хэрэгжүүлнэ гэж ярьж байлаа.

Шинэ Барга баруун хошууны соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбогдуулан энэ удаагийн наадмаар уламжлалт соёлын анхны утгыг хадгалахын зэрэгцээ үйл ажиллагааны хүрээнд жуулчидтай хөл бөмбөгийн тэмцээн өрнүүлэх, Гүйжөү мужийн Мяо үндэстний уран бүтээлчид, тус хошууны Улаанмөчирийн уран бүтээлчидтэй хамтран урлагийн тоглолт хийсэн зэрэг ард түмний сонирхлыг татах шинэ арга хэмжээг ч судалж, шинэчлэн зохион байгуулсан байна.

Цаг хугацааны хувьд наадмыг нэг хоёр өдрөөр хийх нь ч бий, хэдэн сараар үргэлжлэх соёл, аялал жуулчлалыг танилцуулах наадам ч зохион байгуулах болсон байна. Жишээ нь, жил бүр гурван сарын хугацаатай явагдах “Улаанмод тал нутгийн соёл аялал жуулчлалын наадам”-ын үер “Хянган аймгийн зун, өвлийн наадам”-ыг зохион байгуулж, дотоод, гадаадын жуулчдад Улаанмодын тал нутаг, Хангайн тал нутгаа танилцуулсаар өдгөө алдартай аялал жуулчлалын брэнд болсон байна.

Саяхан Дөрвөд хошуунд хийсэн Улаанцав аймгийн “Тал нутгийн аялал” жуулчдын наадмын нэгэн арга хэмжээ болох Хятад, Монгол, Оросын миссийн тэмцээн, Баруун Үзэмчин хошуунд болсон Тал нутийн “99 тоот зам”-ын дуу урлагийн наадам нь соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, залуучуудыг татах шинэ хэлбэр болж байна. Мөн наадмын нээлтийн үеэр урлаг соёлын олон алдартай  одууд ирж тоглох нь наадамчин олныг татах сонголт болоод байна.

Долдугаар сарын 27-нд Баруун Үзэмчин хошууны 2-р дахь удаагийн Тал нутийн “99 тоот зам” дуу урлагийн наадам Цагаан адууны соёлын хүрээлэнд болсон юм. Баруун Үзэмчин хошууны аялал жуулчлалын нэрт брэнд болж байгаа “99 тоот зам”-ын нийт урт нь 160 километр бөгөөд Хятадын умард нутгийн бэлчээрийн хамгийн үзэсгэлэнтэй байгалийн бүс, 84 километр урт солонгон маршрут, “99 тоот зам” Logo болон цагаан адууны нутаг зэрэг элементүүдтэй хослуулсан өвөрмөц аяллын зам юм. Нутгийн олон энэ аяллын маршрутынхаа нэрээр 2 дахь удаа урлаг, уран сайхны наадам зохион байгуулж байгаа нь энэ.

Дуу хөгжмийн энэхүү том наадмын зорилго нь "Дуу хөгжмийн наадам +" хэлбэрийг ашиглан соёл, аялал жуулчлалыг хослуулан наадамчин олонд орчин үеийн хөгжмийн соёлыг сонирхуулах, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, Үзэмчин нутгийн байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөлж, шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулахад орших юм. Хоёр дахь удаа л зохион байгуулагдаж байгаа ч өдгөө амьд хөгжим сонирхогч, дуу хөгжимд дуртай залуусын дунд хүсэн хүлээдэг наадам нь болж чадсан юм. Энэ жил DJ MONGO, URAAL, noWer, InnerSa, TOP朙INE, AT.M, MORETEN, MAJ7朚USUC, PTS зэрэг хамтлагууд болон дуучид оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилууллаа.

Наадмыг дамжуулах арга хэлбэр олшров

Сүүлийн жилүүдэд наадам ч мөн цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, хэлбэр нь олшрон, агуулга нь уламжлал, орчин үеийн хосолмол байдлыг онцолж байна. Наадмын шинэлэг, онцлох үйл явдлуудыг дүгнэхэд "Шууд дамжуулалт" зайлшгүй дурдагдах ёстой. Ихэнх наадмыг шууд дамжуулдаг болсон болохоор хол ойрын наадамчид гэрийн хойморт хууч хөөрөх зуураа цэнхэр дэлгэцээр шууд дамжуулах бөхийн барилдаан шимтэн үзэх болжээ. 07-р сарын 14-ний өдөр Шилийнгол аймгийн нэгдсэн мэдээллийн төвөөс ӨМӨЗО-ны 34 дэх удаагийн тал нутгийн наадмын нээлтийн ёслолын ажиллагааг шууд дамжуулж, интернэт сүлжээнд анхаарал хандуулсан хүний тоо 5 сая гаруйд хүрсэн байна. Үүнд, албан ёсны эрхтэйгээр наадмыг шууд дамжуулах мэдээллийн хэрэгслүүдийн бүртгэлд үндэслэвэл: Хятадын Төв телевизийн сайт болон тус сайтын гар утасны апп-аас наадам үзсэн хүний тоо хоёр сая, Синьхуа сайтын гар утасны апп-аас 484 мянга, Бэньтэн нэгдсэн мэдээллийн апп-аас нэг сая, Өвөр Монголын Соёл жуулчлалын тэнхимийн мэдээллийн хэрэгслээс 715 мянга, Тал нутгийн үүл гар утасны апп-аас 670 мянган хүн үзсэн хандалт авсан байна. Үүнээс бусад наадмын онцлох агшинг буулгасан наадмын богино бичлэг хүмүүсийн сонирхлыг татаж байна.

"ӨМӨЗО-ны 2023 оны засгийн газрын ажлын тайлан"-д аялал жуулчлал бол мөнхийн гандан буурахгүй салбар бөгөөд ердийн хэрэглээний эдийн засаг, гол нь чанарыг дээшлүүлж, нэр хүндээ өсгөн алдар нэрээ мандуулах. Тэр дундаа наадам зэрэг үйл ажиллагааг маш амжилттай зохион байгуулж, соёл, аялал жуулчлалын интеграцчилалд олон сонирхол татахуйц зүйл, онцлох зүйл, бүтээгдэхүүнийг бий болгохын тулд нөөцийн интеграцчлал, бүс нутгийн зохицуулалт, брендийн зохицуулалтыг бэхжүүлнэ гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Ямартай ч наадамчин олон урьд жилүүдийнхээс өнгөтэй, баяр наадмын арга хэмжээ өргөжин дэлгэрсээр.

Зохиогч:Нийтлэл: Ц.УРАНТУНГАЛАГ, С.УРЬХАН, Э.ТЭРГҮҮН
Найруулагч:Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:304
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7