Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Орчин үеийн тариалан, хөдөө орон нутгийн хөгжил

Орчин үеийн тариалан, хөдөө орон нутгийн хөгжил

Хармөрөн муж бол Хятадын алдартай газар тариалангийн бүс юм. Энэхүү байгалиас өгөгдөлтэй үржил шимтэй газар нутагт иргэдэд хүртээмжтэй хамтарсан бүтээн байгуулалтын шинэ загвар аажмаар бий болж, хөдөө тосгоны сэргэн мандалтын шинэ дүр төрх тодорч байна. Намрын эхэн сард манай хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлах баг намуухан долгиолсон Хармөрний хөвөө дагуу аялан, хөдөө орон нутгийн хөгжлийн байдалтай танилцлаа.

Хармөрөн мужийн Бэйань хотын газар тариалангийн үйлдвэрлэлийн тэргүүн эгнээнд гарсан шинэ өөрчлөлтүүд шинэ үр дүн авчирлаа. Хөдөө аж ахуйн шинэчлэлийг энд хийснээр Хятад улсын тарианы агуулахын хүчин чадлыг улам бүр нэмэгдүүлжээ.
5G, хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологиуд нь тариалангийн хамтын ажиллагааны шинэ замыг нээж өгсөн байна. Хөдөө аж ахуйн том оврын 21 машиныг бие даан өөрчилж, хээрийн зам төлөвлөлт, бие даасан ажиллагаа зэрэг олон төрлийн туршилтын үзүүлбэрүүд хийжээ. Ургац хураахдаа бүрэн автомат үйлдвэрлэлийн горимтой. Дижитал хөдөө аж ахуй, ухаалаг хөдөө аж ахуйг хөгжүүлэхийн тулд ухаалаг хөдөө аж ахуйн машиныг ашиглах чиглэлээр тэргүүлж байна.

2020 онд Бэйань хот нь Жаогуан суурингийн Жаогуан тосгоны хөдөө тосгоны удирдлагын үйлчилгээний тогтолцооны шинэчлэлийг ахиулж, Бэйдахуан групп Бэй-Ань салбартай хамтран "Газраа найдан эзэмшүүлэх" шинэ системийг бий болгожээ. Тариачид өөрсдийн тариалах газраа компанид найдан өгч команиар ургац тариагаа тариулан арчлуулж, ургацаа борлуулуулан, сүүлд нь өөрсдөө ургац худалдсан мөнгийг нь авдаг дүрмээр явдаг болжээ. Тариалж байгаа компанидаа  нэг мү газрын 400-500 юаний төлбөр төлдөг гэнэ. Ингэснээр тариачид өөрсдөө тариалах гэж зовохгүй, илүү мэргэжлийн хүмүүс тэднийг орлож ажилладаг болохоор үр тарианы ургац илүү өндөр байх бөгөөд тариаланчдын орлого өөрсдөө тариалснаас илүү ашигтай болдог байна. 

2024 онд Бэйань хотын тариачид компанийн хамтын ажиллагааны талбай 2021 онд 150 мянган акр байсан бол 2023 онд 473 кг шар буурцаг, 1792 кг эрдэнэ шишийн ургацын дээд амжилт тогтоожээ. 

Хаврын тариалалт эхэлснээс хойш Жаогуан фермийн 6 дахь удирдлагын бүсийн томоохон өрхийн фермийн захирал Сүнь Шүин тариалах машины чанарт хяналт тавьж, ургацын ургалтыг шалгаж завгүй байв. Интернетээр дамжуулан тариалагчдад зориулан ургац тарианы тухай мэдээ мэдээлэл түгээх нь түүний өдөр бүр хийдэг зүйл юм.

Сүнь Шүиний гэр бүлийн томоохон ферм нь 286 тариачин, 8000 гаруй акр тариалангийн талбайтай. Бэйань компанид гэр нутгаасаа хол ажил хийж байгаа хүмүүс, газар тариалан эрхлэхэд газар тариалангийн техник, тариалалтын технологи дутмаг, газар тариалан эрхлэхийг мэддэггүй хүмүүс тариалах газраа компанид даалган өгдөг аж. Үүний зэрэгцээ эдгээр тариаланчид өөрсдийн сонголтоор томоохон өрхийн ферм байгуулах хүсэлт гаргаж, томоохон өрхийн фермүүдийн захирлыг сонгон гаргаж эзэгнүүлдэг. Ийм нөхцөлд өрх бүрийн жилийн нэмэгдэл хөдөлмөрийн орлого 30-60 мянган юаньд хүрэх боломжтой. Үүний зэрэгцээ хөдөө аж ахуйн нийгэмшүүлэх үйлчилгээ, хөдөө аж ахуйн технологийг сурталчлах, орон нутгийн авьяастныг сургах, шинэ фермерийн төслийг боловсруулах зэрэг бүс нутгийн хөдөө аж ахуйг цогцоор нь хөгжүүлэхэд түлхэц үзүүлж байна.

Жаогуан тосгон нь бүхэлдээ 23 мянган акр тариалангийн талбайтай. Тосгон нь технологийн үйлчилгээний багийг удирдан бүрдүүлж, хөдөө аж ахуйн материал бэлтгэхээс эхлэн, тариалалт, талбайн менежментээс үр тарианы борлуулалт хүртэл тариачдад сэтгэл дүүрэн үйлчилгээ үзүүлдэг болохоор тариачид ямар ч дарамтгүй болдог.

Газар тариалангийн хамтын ажиллагаа нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тэргүүн эгнээнд төдийгүй, хөдөө аж ахуйн үйлдвэржилт, бүхэл бүтэн аж үйлдвэрийн сүлжээгээр дамждаг. Энэхүү байгалиас өгөгдөлтэй үржил шимтэй газар нутагт газрыг хүртээмжтэй, хамтын бүтээн байгуулалтын шинэ загвар аажмаар бий болж, хөдөө тосгоны сэргэн мандалтын шинэ дүр төрх тодорч байна.

Манай хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлах баг замын турш энэ нутгийн байгалийн сайхныг бахдан хүн зоных нь амьдралтай танилцаж явсан юм. Шөнийн цагаар Хадаян орос тосгонд хүрэхэд цэвэр цэмцгэр гудамжны хоёр талаар өнгө өнгийн цэцэг мяралзан, өөр өөр загвартай өвөрмөц байшингууд жигдэрнэ. 

- Үзэсгэлэнт сайхан хөдөөг байгуулж, цэцэрлэгт тосгон байгуулахын тулд тосгон энэ жил 60 мянга гаруй юанийн хөрөнгө оруулалт хийж, тосгоны оршин суугчдыг гудамжны хоёр тал, гэрийнхээ урд талд цэцэг тарьж, тосгоны бүх оршин суугчдыг энд амьдрах боломжтой болгохыг дэмжсэн гэж Хадаянь тосгоны намын салбарын нарийн бичгийн дарга, тосгоны хорооны дарга Жин Фүжүн бидэнд халуун дотноор танилцуулга хийв.

Тосгоноор алхахад янз бүрийн хэв маяг бүхий өвөрмөц байшингууд, тод, цэвэрхэн цонхтой цэвэрхэн фермийн байшингууд жигдэрч, тосгоныхон элэгсэг дотно, зочломтгой, нүүрэндээ аз жаргалтай инээмсэглэл тодруулсан харагдана. Тосгоны нэг иргэн: 
- Манай тосгон одоо улам сайхан болж байна. Амьдрахад улам л ая тухтай болж байна гэж инээмсэглэн хэллээ.

2017 оноос хойш Сүньү шянь нийт 20 сая шахам юанийн хөрөнгө оруулалт хийж, Оросын Хадаян тосгоны онцлогтой тосгоныг шинэчлэх төслийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлсэн байна. Орос маягийн 275 байшин, шинээр баригдсан цэцгийн цөөрөм, соёлын хана нь тосгоныг өвөрмөц болгож харагдуулна. Энэ нь тосгоны өнгө үзэмжийг сайжруулаад зогсохгүй тосгоны оршин суугчдын соёлын амьдралыг баяжуулсан юм. 

Өнөөдөр Хадаян тосгон цоо шинэ өнгө төрхтэй болж, тосгоны гудамж, зам, түгээл усны хангамж зэргийг цогцоор нь шийдэж өгчээ. Бидний багийнхан хөдөөгийн шинэ бүтээн байгуулалтын үр дүнг эндээс мэдэрч, Хадаян тосгоны ирэх маргааш улам сайн болно гэдэг хүлээлт дүүрэн байлаа.

Хадаян тосгоны цэцэрлэгт хүрээлэнгийн сайхныг бахдан явж байсан бидний анхаарлыг айл бүрийн үүдэн дэхь жижиг ногооны хашаа их татлаа.

Манда тосгоны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүн Жинюнь: 
- Хадаян тосгон тариаланчдыг хашаа байшингийн урд болон хойно байрлах задгай талбайн нөөцийг ашиглан хүнсний ногооны аж ахуйг хөгжүүлж, хөдөө аж ахуйн орлогыг нэмэгдүүлэхийг уриалж байна. Хүнсний ногооны хашаа нь айлын дүр төрхийг сайхан болгохоос гадна, амьдрах орчныг сайжруулахад тустай. Манай айлын жижиг ногооны талбайд хагас акр шар будаа тарьж байна. Нэг кг шар будаа 8 юаниар зарагддаг. Өөрийн хэрэгцээгээ хангаад дээр нь хамаатан садан, найз нөхөддөө өгөөд үлдсэн хэсгийг нь 2000 гаруй юаниар худалдсан юм.

Нэмж дурдахад энэ тосгонд бас Орос үндэсний жижиг музей ордон байдаг. Тус музей нь Оросын ард түмний түүх, соёл, уламжлалт зан заншил гэх зэрэг зүйлсийг харуулсан нь хүрэлцэн очсон хүмүүст Оросын ард түмний талаар илүү гүнзгий ойлголттой болоход нь туслан, жуулчдад Оросын соёлыг ойлгох чухал цонхыг нээж өгдөг.

Нэгдүгээр давхарт нь Чэ Чян хэмээх орос залуу онлайнаар шууд нэвтрүүлэг хийж байна. Энэ тосгонд тэрээр олны танил болж "онлайн + оффлайн" аргаар тосгоныхоо үзэсгэлэнт байгаль, зан заншлыг шууд нэвтрүүлгээр сурталчилж, тосгоны иргэдийнхээ тарьсан шар будаа, хураасан зөгийн бал зэргийг нь тэднээс төлбөр авахгүйгээр зарж өгөн тосгоны оршин суугчдад орлогоо нэмэгдүүлэхэд нь тусалдаг. Чэ Чян шууд нэвтрүүлэг хийхээр дамжин өөрийн дуулах чадвараа хөгжүүлэхийн зэргээр нутаг усаа нийтэд алдаршуулах ажилд хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Сүньү шяньд Чэ Чян шиг одон содон хүмүүс их олон буй. Энэ тосгонд "баяжлын удирдагч" гэж алдартай Ван Юелүн гэдэг хүн байдаг. Тэрээр Сүньү шяны Хатүнь орчин үеийн хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэлийн нэгдлийн намын салбар нарийн бичгийн дарга юм. 30,000 гаруй акр тариалангийн талбайг удирдаж, гурван тосгоны 200 гаруй өрийг хамруулжээ. 

Ван Юелүн нь Хадаян тосгоны уугуул бөгөөд багаасаа тариалан эрхэлж, хөдөлмөрлөх ур дэмийг гүн гүнзгий ойлгодог. Тэрээр зөвхөн өөрийнхөө төлөө сайхан амьдрахаас гадна, тосгоны иргэдээ тэнгэрийн царай харж амьдардаг хэв зуршлаас салгана гэж битүүхэндээ тангараглаж байсан удаатай.

Ван Юелүн эхэндээ ганцаараа ажиллаж, загас үржүүлэн, шар буурцаг, эрдэнэ шиш тариалж, тариалангийн зориулалтаар гурваас дөрвөн зуун акр газар л эзэмшдэг байв. 2011 онд Хятад улсын хоршооллын үйл ажиллагааг дэмжих бодлогыг далимдуулан 33 настай тэрээр нэг тосгоны таван тариачинтай нийлж 500 мянган юань цуглуулан, Хатүнь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тариалах хоршоог байгуулж, тэр жил нэгдлийн даргаар ажиллаж олон шагнал хүртжээ.

2012 онд Ван Юелүн тосгоны иргэдийг удирдан 6 сая юань цуглуулж, Сүньү шяны Хатүнь орчин үеийн эрдэнэ шишийн хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэлийн мэргэжлийн хоршоог байгуулжээ. Тосгоны иргэд ихээхэн дэмжлэг үзүүлж, газар нутгаа нэгдэлд нэгтгэснээр томоохон үйл ажиллагаа явуулж, стандартын дагуу тариалалт хийж, олон талт үйлчилгээ үзүүлснээр үнэхээр үр шимийг нь хүртэж, орлогоо нэмэгдүүлэх боломжтой болсон байна.

Өнөөдрийн байдлаар хоршооны үндсэн хөрөнгө 10 сая юаниас 52 сая юань болж, мотоцикль, хөдөө аж ахуйн машин механизмын иж бүрдэл 17-оос 151 болж, нэгдэлд нэгдсэн өрхийн тоо 108-аас 510 болжээ. 2023 онд хоршооны нийт орлого 51 сая 360 мянган юаньд хүрч, гишүүдийн нэг хүнд ногдох цэвэр орлого 93 мянган юаньд хүрчээ.

2023 онд Ван Юелүн 125 өрхийн 206 хүнийг ядуурлаас ангижруулан, нэг хүнд ногдох жилийн орлого нь 25 мянган юань болж, өмнөх оныхоос 13 хувиар өссөн байна. Хадаян тосгоны хамтын эдийн засгийн орлого нь ядуурлаас ангижирч, орлогоо нэмэгдүүлэх олон замтай болж, тариаланчдын амьдралын чанар, аз жаргалын индекс илүү нэмэгдсэн юм.

Ван Юелүн ард түмнийг баяжихад удирдан чиглүүлэх явцад тосгоны иргэдэд амьдралын бэрхшээлийг нь шийдвэрлэхэд идэвхтэй тусалсан. Тэрээр тосгоны иргэдэд хөдөө аж ахуйн машин техникээр үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж, цагаач хөдөлмөрчдийг суурьшуулахад тусалж, хүнд өвчтэй өрхүүд туслах зорилгоор "Хүнд өвчин арилгах сан"-г байгуулахад манлайлан оролцсон байна. Мөн ядуу өрхийн гурван хүүхдийг өөрөөсөө төлбөр гарган сургуульд суулган, ядуу өрхийн өвчтэй дөрвөн хүнд 50 мянган юанийн хандив цуглуулж өгчээ. Түүний хийсэн сайн үйлсийг тосгоныхон өндрөөр үнэлдэг байлаа.
Өнгөрсөн 13 жилийн хугацаанд тэрээр улс орныхоо олон олон цол тэмдгээр шагнуулжээ. Түүний ард түмнийхээ төлөө хийсэн үйл бүгд нь үеийн үед дуурьсах болно.

Манай сурвалжлах баг замын турш энэ нутгийн байгалийн сайхныг бахдан, хүн зоны амьдралтай нь танилцан явсан юм. Вэйдүн тосгонд ороход цэлгэр уудам замууд, цэвэрхэн байшингууд, сонин сайхан баримлууд, үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байгаа коридорууд, аз жаргалтай инээмсэглэлээр дүүрэн нутгийн иргэд нь угтаж авлаа.

Энэ тосгоныг аз жаргалаар дүүрэн тосгон гэж хэлэхэд илүүдэхгүй. Вэйдүн тосгон орон нутгийн онцлогт тохируулан ард иргэдээ баяжуулахын тулд өөрийн онцлогтой үйлдвэрүүдээ хөгжүүлж, өргөжүүлэн, ард түмний амьдрал улам цэцэглэн хөгжиж байна. Жил бүр хувьцааны ногдол ашиг нь 1.5 сая гаруй юаньд хүрч, тосгоны хамтын орлого тогтворжиж байна. Хөдөө аж ахуйн техник, технологийг сайжруулснаар ургац хураалт 80 тонноор нэмэгдэж, 416 мянган юанийн орлогын өсөлтийг биелүүлжээ. Мөн махны чиглэлийн үхрийн аж ахуйг хөгжүүлэн, 11 жил үржүүлсний эцэст 2.29 сая юаниас илүү орлого олсон байна.

"Вэйдүн тосгоны түүхийн музей" нь Вэйдүн тосгоны хөгжлийн түүхийг иж бүрэн харуулж, намын хөгжил, Шинэ Хятад улсын хөгжлийг тусган, газар тариалан, хөдөө орон нутаг, тариаланчдад тэнгэрт тулам өөрчлөлт гарсан гэдгийг олон нийтэд мэдрүүлэх боломжийг олгож байгаа юм.

Ирээдүйд Вэидүн тосгон нь улам сайн хөгжиж, шинэ эриний орчин үеийн хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн хөгжлийг ахиулж, шинэ гайхамшигт хуудсыг үргэлжлүүлэн бичих болно. 

Зохиогч:З.ГЭГЭЭНТУЯА, С.САРАНЧИМЭГ
Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:475
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7