Манай сурвалжлах багийнхан энэ нутгийн байгалийн сайхан, барилга байгууламж, эрчим хүч, зам гүүр, ус хангамж, харилцаа холбоо, хот төлөлвлөлт, ногоон байгууламжийн гайхамшгийг бахдан биширч явлаа. Барилга байшингууд сүндэрлэн, шинэ шинэ компаниуд ар араасаа нэмэгдэн, үржил шимтэй хөрсөнд нь ирэх маргаашийн мөрөөдөл цэцэглэж, умардад нээлттэй байдал улам бүр эрч хүчтэй болж байна.
Бид Харбин хотын Шэньжэнь /Харбин/ парктай танилцлаа. Шэньжэнь, Харбин хоёрын хамтын ажиллагаа, үндэсний бүс нутгийн зохицуулалттай хөгжлийн стратегийн тод практикийг нүдээр үзлээ. Шэньжэнь /Харбин/ аж үйлдвэрийн паркын иж бүрэн үзэсгэлэнгийн төвд хүрэлцэн ирсэн сэтгүүлчид тайлбарлагчийн танилцуулгаар "Шэньжэнь-Харбины хоёр хот", "Шэньжэнь-Харбины хамтын ажиллагаагаар маргаашийн хотыг ухаалгаар бүтээх нь" сэдэвт баримтат киног үзэв. Шэньжэнь-Харбины аж үйлдвэрийн паркын функциональ байршил, урт хугацааны төлөвлөлт, үйлдвэрлэлийн байршил, Шэньжэнь-Харбины аж үйлдвэрийн төслийн хамтын ажиллагаа болон бусад ерөнхий нөхцөл байдлын талаар гүнзгий ойлголттой болсон.
Хэвлэлийнхэн дараа нь Шэньжэнь-Харбины аж үйлдвэрийн паркт байрлах Хармөрний Күньпэн экологийн инновацийн төвд очиж, чипсийн өнгөрсөн ба одоо, хиймэл оюун ухааны /AI/ хөгжлийн түүх, шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт технологитой танилцжээ. Ухаалаг үйлдвэрлэл, ухаалаг хөдөө аж ахуй, бусад салбар дахь практик хэрэглээ, технологи амьдралыг хэрхэн өөрчилдөг талаар мэдэж авсан байна.
Өнгөрсөн жилүүдэд Шэньжэнь, Харбин хоёр хот зүүн хойд орон бүсийг хөгжүүлэх, Гуандүн-Хонгкон-Макао их булангийн бүсийг байгуулах зэрэг үндэсний томоохон стратегийн уялдаа холбоог бүх талаар ахиулснаар одоо энд дорвитой, үр өгөөжтэй үр дүн гараад байгаа юм. Хоёр хотын хамтын ажиллагааны цар хүрээ улам өргөжин тэлж, Шэньжэнь хотын туршлагыг Харбин хотод нутагшуулан өөрчлөхийг дэмжин ажиллаж байна. Одоогоор Шэньжэнь хотьн 129 бодлогыг Харбин хотод нутагшуулан хэрэгжүүлжээ. 119 төрлийн хамтарсан төслийг хэрэгжүүлж нийт 41,04 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж гүйцэтгэсэн байна. Шэньжэнь хотын нийгмийн хамгаалал, эмнэлгийн даатгал, иргэний хэрэг зэрэг 2744 асуудлыг Харбин хотод шийдвэрлэх боломжтой болжээ.
Стратегийн ач холбогдолтой аж үйлдвэрийг хөгжүүлэх хамтын хүчин чармайлтын хувьд Харбин, Шэньжэнь хоёр хот нь стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх гэрээ болон бүс нутгийн төв оффисын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж, Күньпэн экологийн инновацийн төвийг ашиглалтад оруулав. Ногоон хүнсний аж үйлдвэрийг хөгжүүлэх хамтын хүчин чармайлтын хүрээнд Харбины ногоон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг "Их булангийн бүс"-ийн дээд зэрэглэлийн хэрэглээний зах зээлд гаргахыг эрчимтэй хөгжүүлж байна. Мөн ухаалаг үйлдвэрлэл, шинэ материал, био эм болон бусад салбарт 330 сая юанийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
- Бид Шэньжэнь Харбин Шинжлэх ухаан, технологийн инновацийн төв оффист хөрөнгө оруулалт хийж, бие даан ажиллуулсан. Олон бизнес эрхлэгчид үүнийг газар дээр нь ирж үзээд Шэньжэнь хотод байгаа юм шиг санагдсан гэж ярьж байсан гэж тус аж үйлдвэрийн паркын хариуцлагатай албаны хүн итгэлтэйгээр хэлж байлаа.
Аж үйлдвэрийн парк нь Хармөрөн муж, ялангуяа Харбин хотын нөөц баялаг, шинжлэх ухаан, боловсролын нөөцийн давуу тал болон Шэньжэний аж үйлдвэрийн эрэлт хэрэгцээг нэгтгэж, ухаалаг мэдрэгч, тоног төхөөрөмж, робот, орчин үеийн хөдөө аж ахуйг идэвхтэй нэвтрүүлэн, дээд зэрэглэлийн зэрэг аж үйлдвэрийн таван чиглэлд анхаарлаа хандуулж байна.
Өнөөг хүртэл Шэньжэнь-Харбины аж үйлдвэрийн паркт нийт 5.12 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, нийт 662 компани бүртгүүлээд байгаа юм. Сунгари мөрний дэнж дээрх Шэньжэнь-Харбины аж үйлдвэрийн парк нь Хармөрний худалдаа эдийн засгийн чухал бүсэд байрладаг болохоор гадаадад нээлттэй эрчмээ улам эрчимжүүлж, хөгжлийн оргил зүг тэмүүлж явна.
Бидний сурвалжлах баг мөн "Харбины цахилгаан машин механикийн үйлдвэр"-тэй танилцав.Том гүрний шинэ эриний чухал тоног төхөөрөмжийн хүнд үйлдвэрийг өөрийн биеэр үзэн танилцна гэдэг сэтгүүлчдэд их аз тохиол байлаа. Энэ бол Хятад улсын томоохон болон дунд оврын тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг гол үйлдвэр. Гол бүтээгдэхүүнд гидравлик турбин, гидрогенератор, уурын турбин генератор, салхин турбин, цахилгаан станцын удирдлагын төхөөрөмж, гулсах холхивч зэрэг багтадаг.
Бүтээгдэхүүнээ Хятад орон даяар түгээж, АНУ, Канад, Япон, Энэтхэг, Бразил, Орос зэрэг 34 оронд экспортолдог. Тус компани нь АНУ-ын GE, Францын Alstom, Швейцарийн ABB, Германы Siemens, Японы Hitachi зэрэг 12 орны 30 гаруй компанитай төслийн хамтын ажиллагааны харилцаа тогтоогоод байна. Өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд тус компани бие даасан хөгжил, импортын техник технологийг хослуулан тууштай баримталж, Хятад улсын эрчим хүч үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн түүхэнд маш олон "анхны"-г бий болгож, эх орныхоо цахилгаан эрчим хүчний салбарын хөгжилд гарамгай хувь нэмэр оруулсан юм. Шинжлэх ухаан, технологийн шинэ эргэлт, аж үйлдвэрийн өөрчлөлтийн томоохон түүхэн боломжуудыг гүн гүнзгий ашиглан, Харбины цахилгаан машин механикийн үйлдвэр нь дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмж үйлдвэрлэх аж ахуйн нэгж байгуулах хөгжлийн зорилтыг тодорхойлж, өндөр чанартай, ухаалаг, ногоон хөгжлийн чиглэлийг тууштай баримтлан, өндөр чанартай хөгжлийн шинэ эрин үед манлайлж байна.
Сүүлийн жилүүдэд Харбины цахилгаан машин механикийн үйлдвэр нь дэлхийн дижитал орчныг бий болгох ажлыг хурдасгаж, ухаалаг засвар үйлчилгээний бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах, дижитал цехүүд, гар ажиллагаануудыг орлох автоматжуулалт, гар хөдөлмөрийг орлох машин, тоног төхөөрөмж, алсын зайн ажиллагааг эрчимжүүлж байна. Шинжлэх ухаан, технологийн хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлтийн шинэ давалгаанд Харбины цахилгаан машин механикийн үйлдвэр нь давалгааг сөрөн урагшилж буй аварга хөлөг онгоц шиг судалгаа, хөгжлийг хурдасгаж, "ус, гал, цөмийн, агаар, салхи"-ны уялдаа холбоотой хөгжлийн аж үйлдвэрийн хэв маягийг бүрдүүлж байна. Томоохон хэмжээний цөмийн эрчим хүч, нүүрсний болон хийн эрчим хүчний нэгжийн зураг төсөл, боловсруулалт, үйлдвэрлэл, хяналт шалгалтын боловсорсон, найдвартай техникийн туршлагад үндэслэн өндөр найдвартай, шинэ бүтээн байгуулалтыг хийж байна.
Харбины цахилгаан машин механикийн үйлдвэр нь шинэ эрчим хүчний системийн хэрэгцээнд тулгуурлан үйл ажиллагааны төлөв байдлын үнэлгээ, доройтлын чиг хандлагыг урьдчилан таамаглах, ухаалаг эрт сэрэмжлүүлэх, ухаалаг оношлох, илүү цэвэр, илүү үр ашигтай, илүү дэвшилтэт, эрчим хүч хэмнэлттэй, ухаалаг үйл ажиллагаа явуулах чиглэлд хичээн ажиллаж байна. Шинэ эриний үед Харбины цахилгаан машин механикийн үйлдвэр нь шинэчлэл, шинийг санаачлан, дээд амжилтыг эрэлхийлж, зоригтойгоор шинэ өндөрлөгт хүрч, зарчим, стандартыг баримтлан, эх улсынхаа хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар байна.