Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Үзэмж төгс үзэсгэлэнт байгаль үлгэр амилах дагшин суудалт Хармөрөн

Үзэмж төгс үзэсгэлэнт байгаль үлгэр амилах дагшин суудалт Хармөрөн

Зуны сүүл, намрын эхэн сард Хятадын Хармөрөн мужийн сэрүүн таатай уур амьсгал хүмүүсийн сэтгэлийг сэргээнэ. Энэ нутгийн зуун жилийн түүхтэй Төв гудамж өдөр шөнийн турш хүмүүсийн хөл хөдөлгөөн ихтэй, жуулчдыг аргагүй татдаг газар байлаа. Европ маягийн барилгууд солонгон дэнгийн дор өнгөлөг гоёхон харагдаж, өөрийн романтик байдал, хэв маягийг дэлхийд харуулсан өвөрмөц мэдрэмжтэй сайхан гудамжийг бүрдүүлжээ. Нийт 1450 метр урттай энэхүү гудамжинд талх шиг хэлбэртэй 870 мянган ам дөрвөлжин чулуу хучилттай. “Талхны чулуу” ч гэж нэрлэдэг. Тэр үед нэг ширхэг талхны чулуу нэг мөнгөн зоос байсан нь амьдрал ядуу айлын нэг сарын амьдралын хэрэглээ байсан тул Төв гудамжийг мөн “Алтан гудамж” гэж нэрлэдэг байжээ.

Төв гудамжны хоёр талд олон төрлийн дэлгүүрүүд байдаг бөгөөд энэ нь Харбины хамгийн цэцэглэн хөгжсөн худалдааны төвүүдийн нэг юм. Энд хүмүүсийн худалдаа, зоогийн газар, үзвэр үйлчилгээний хэрэгцээг хангах төрөл бүрийн их дэлгүүр, ресторан, кафе, хүнсний лангуу гэх зэрэг газрууд байдаг. Үүнээс гадна, Оросын гар урлал, хоол унд болон бусад олон төрлийн бүтээгдэхүүн зардаг төрөлжсөн дэлгүүрүүд байдаг. Төв гудамжинд хөгжмийн наадам, цэцэгт тэргээр аялах гэх зэрэг олон төрлийн соёлын арга хэмжээ зохион байгуулагдаж, жуулчид, иргэдэд соёлын баялаг туршлага авчирдаг.

Харбин хотын төв гудамжаар өнгөрч гараад хойшоо явбал Харбины үерийн эсрэг ард түмний ялалтын дурсгалын цамхаг харагддаг. Алсын зайнаас харахад үерийн дурсгалын цамхаг нь тун өвөрмөц хэлбэр дүрсээрээ харсан бүхнийг гайхшируулдаг.
1957 онд Харбин хотод аймшигт үер болж, эх орноо хамгаалахын тулд олон мянган хүмүүс үерийн эсрэг зоригтой тэмцэж, өөрсдийн тэсвэр тэвчээр, сэтгэл зүрхээрээ хүмүүсийг догдлуулсан гайхамшигт түүхийг бүтээжээ. Энэ түүхийг дурсах үүднээс 1958 онд үерийн эсрэг дурсгалын цамхаг барьсан гэдэг. Энэхүү дурсгалын цамхаг нь үерийн эсрэг Харбины ард түмний баатарлаг үйл ажиллагааг гэрчлээд зогсохгүй хотын сүр сүлдийг дэлхий дахинд харуулж байна. Жил бүрийн Үндэсний их баяр наадмаар Харбинчууд үерийн эсрэг тэмцэх сэтгэлгээг өвлүүлэн үлдээх зорилгоор цамхгийн дор баяр тэмдэглэдэг гэнэ.

Дурсгалын цамхгаас хойшоо явбал Харбин хотын Даоли дүүргийн Сталины цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд Сунгаар мөрөн дээр байрлах төмөр замын гүүр харагддаг. 1000 гаруй метр урттай энэ гүүр нь 100 жилийн түүхтэй болж хүмүүс “Буурал гүүр” хэмээн нэрлэн дууддаг болжээ. Энэхүү гүүр нь анхны "Ойрхи Дорнодын төмөр зам"-ын баруун гол шугам юм. Энэ бол сунгаар мөрөн дээрх хамгийн эртний төмөр замын гүүр төдийгүй, Харбин дахь мөрөн дамнасан анхны гүүр. Хятад улсын зүүн хойд хэсгийн тээврийн гол артери бөгөөд Еврази тивийг холбосон чухал суваг юм. Барилга нь 1898 онд эхэлсэн бөгөөд 1900 онд дууссан. Энэхүү гүүр нь 1050,87 метр урт, 7,2 метр өргөн, 19 цооног бүхий чулуун тулгууртай гүүр юм. Гүүрний хоёр талд явган хүний зам нэмж хийсэн байдаг. 2016 онд сэргээн засварласны дараа үндэсний гол соёлын дурсгалт газар болон бүрэн хадгалагдаж, олон нийтэд нээлттэй болж, аялал жуулчлалын чиг үүрэг болгон хувиргасан. Одоо энэ нь Харбин хотын жуулчдыг хүлээн авах чухал газар болж, олон жуулчдын сонирхлыг татдаг. Мөн гүүрэн дээрх тунгалаг шилэн банз зэрэг байгууламжууд нь жуулчдад өвөрмөц содон сэтгэгдэл төрүүлдэг. Зуун жилийн түүхтэй энэхүү гүүр нь Харбин хотын түүхэн чухал дурсгал төдийгүй, Хятад улсын төмөр замын гүүрийн бүтээн байгуулалтын үнэт өв, мөн түүх, соёл, урлагийн чухал үнэт зүйл юм.

Харбин хотод 1907 онд баригдсан Гэгээн София сүм гэдэг Орос маягийн гойд шашны барилга байдаг. Гэгээн София сүм нь Харбин хотын аялал жуулчлалын чухал газруудын нэг бөгөөд олон тооны жуулчдыг татдаг. Үндэсний 3А зэрэглэлийн аялал жуулчлалын газар болсон энэхүү барилга нь нийт 721 хавтгай дөрвөлжин метр талбайг эзэлдэг, 53.35 метр өндөртэй. Өдгөө Харбин хотын өвөрмөц онцлогтой газрын нэг болж, хотын иргэд, дотоод, гадаадын жуулчдад архитектурын урлагийг сонирхон, чөлөөт цагаа өнгөрөөх, үзвэр үйлчилгээ үзүүлдэг газар болжээ.

Харбин бол зуун жилийн түүхтэй симфони найрал хөгжимтэй алдартай хөгжмийн хот бөгөөд Харбины Их театр нь хотын хөгжмийн ордон юм. Харбины их театр нь гол мөрнийхөө дагуу баригдсан. Түүний гаднах дизайн нь цаст уулс, салхинд хийсч буй торгон туузыг санагдуулдаг.

Харбины их театр нь зураг төслөөс нь дуустал олон улсын анхаарлыг татаж, "Дэлхийн хамгийн шилдэг соёлын барилга" гэсэн үнэлгээ авсан. Гранд театрын дизайн нь орчин үеийн болон сонгодог элементүүдийг чадварлаг хослуулсан бөгөөд нарийн ширийн зүйл бүр нь дизайнерын ур ухаан, урлагийг хязгааргүй мэдрүүлдэг. Энд хүмүүс симфони сонсон, жүжиг үзэж хорвоогийн бужигнааныг түр мартаж, урлагийн их далайд шимтэн, сэтгэлийн таашаал авдаг.

Энэхүү урлаг соёлын өвөрмөц онцлогтой хотод “Харбины түүхэн улбаа” томоохон хэмжээний үзүүлбэр нь хол ойрын жуулчдын заавал үздэг зүйлийн нэг. Тус үзүүлбэр нь Сунгаар мөрөн дээр тоглогддог бөгөөд үнэн бодитой түүхэн амьдралаас сэдэвлэн бүтээсэн болохоор үзсэн хүмүүс Харбины өнгөрсөн ба одоогийн амьдрал, үүх түүхийг энэ жүжгээс бүгдийг харж болох юм. Тоглолтууд нь дуулах, бүжиглэх усан үзүүлбэр гэх зэрэг хэлбэрээр толилуулж, мөн усан хөшигний кино, галын шоу, дрон зэрэг өндөр технологийн тусгай үзүүлбэрүүд үзүүлдэг. 

Умард нутгийн үндэстний мандан бадрахаас эхлээд Алтан улсын үеийн хөгжил бадрал, сүр жавхлан, олон үндэстний соёлын нэгдлээс эхлээд Японы эсэргүүцэх дайны үеийн байдал, орчин үеийн Харбин хотын өвөрмөц сэтгэл татам байдлыг дуу, бүжиг, жүжгээр илэрхийлэн энэхүү баатруудын хот, хөгжмийн хот, мөс, цасны хотыг цогцоор нь харуулж байна. 

Энэ оны зуны дунд сараас Харбин хотод аялал жуулчлал хийх хүмүүс улам олон болж, хөдөөгийн аялал жуулчлал нь олон жуулчдын дуртай хэлбэр болжээ. Хармөрөн голын дэнжид байрладаг Шян Ян суурин нь гэр буудлаараа алдартай болоод удаж байгаа юм. Жил бүр 12 мянга гаруй жуулчдыг татаж байна. Энэхүү суурин нь Орос улстай хиллэж байгаа газар зүйн давуу тал, голын эргийн үзэсгэлэнт байгалиараа алдартай. Энд ирж байгаа хүмүүс тохилог цэвэрхэн бүрэн шийдэлтэй гэр буудлаар үйлчлүүлж, орон нутгийн онцлогтой тансаг хоол амтархан, гойд сайхан байгальд ойртож, хөдөөгийн сонирхолтой үзэмжийг шимтэн үзэх боломжтой. 

Энэхүү суурингийн хүрээлэн буй орчин нь үзэсгэлэнтэй бөгөөд зочдод хөдөөгийн амгалан тайван байдал, тав тухыг мэдрүүлдэг. Шян Ян суурингийн айл өрхүүдийн аж ахуй сүүлийн жилүүдэд сайн хөгжиж байгаа бөгөөд орон нутаг нь байгалийн баялаг, ойн цэцэрлэгт хүрээлэн зэрэг байршлын давуу талуудад тулгуурлан, орон сууцны тоо хэмжээнээс чанарын өөрчлөлтөд, өргөн цар хүрээтэй бүтээн байгуулалтаас эхлээд брэнд бүтээх хүртэл, тархай бутархай хөгжлөөс бөөгнөрөн хөгжихөд идэвхтэй дэмжлэг үзүүлж байна. Эдгээр гэр буудлууд нь жуулчдад зориулсан тусгай байраар хангаад зогсохгүй хөдөөгийн сэргэн мандалт, хөдөөгийн аялал жуулчлалтай нягт уялдаатай болж, орон нутгийн аялал жуулчлалын тод жишиг болж байна. Одоогийн байдлаар тус сууринд 32 зочид буудал үйл ажиллагаа явуулж, 340 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд ажил эрхлэлтийн түвшин өнгөрсөн оныхоос 27.8 хувиар мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Жуулчдад дахин давтагдашгүй, мартагдашгүй мэдрэмжийг өгөхийн тулд ресторан, дэлгүүр зэрэг олон төрлийн төслийг хамарсан орос маягийн цэцэрлэгт хүрээлэнг барьжээ.

Зохиогч:З.ГЭГЭЭНТУЯА, С.САРАНЧИМЭГ
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:486
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7