Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ертөнцөд хосгүй экологийн үзэсгэлэн

Ертөнцөд хосгүй экологийн үзэсгэлэн

Таван том цөөрөм гэдэг байгалийн үзэсгэлэнт газар нь Хятад улсын хойд хилд оршдог бөгөөд "Байгалийн галт уулын музей" болон "Нээлттэй Галт уулын сурах бичиг" гэдгээрээ алдаршжээ. ЮНЕСКО-гийн мэргэжилтнүүд "дэлхийн геологийн үнэт өв" хэмээн үнэлсэн байдаг. Түүний гоо үзэсгэлэн үлгэрийн орон мэт бөгөөд үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан. Тэр бол эх үүсвэр гэж үгүй нууцлаг нуур юм. Энэхүү нуур арав гаруй төрлийн усны загас, төрөл бүрийн хясаануудаар баялаг бөгөөд хүний биед тустай төрөл бүрийн микроэлементүүдээр баялаг. Энд хүмүүс усан онгоцоор байгалийн сайханд зугаалахын зэрэгцээ амттай хоол идэж болно.

Таван том цөөрөм нь "физик эмчилгээний диваажин, эрүүл мэндийг хамгаалах адислагдсан газар" гэж нэрлэгддэг. Байгалийн хүйтэн рашаан нь Францын Вичи рашаан, Оросын Нарзан рашаантай хамт "Дэлхийн гурван том хүйтэн рашаан" гэгддэг. Түүнд хүний биед ашигтай кали, натри, цайр зэрэг 14 төрлийн микроэлементүүд байдаг нь эмчилгээний рашаан болон ундны рашаан болгон хэрэглэж болдог. Энэ нь Хятад улсын хамгийн сайн эдгээх үйлчилгээтэй рашаануудын нэг юм.

Таван том цөөрмийн хүйтэн рашаан нь "эмийн рашаан", "ариун ус" гэсэн нэр хүндтэй байдгаас гадаад, дотоодын хүмүүс бүлэг бүлгээр ирж рашаан ууж сувилгаа хийдэг. Таван том цөөрмийн байгалийн хүйтэн рашаан нь Оросын жуулчдын дунд маш их алдартай. Тус сувилал жуулчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Хятадын уламжлалт анагаах ухааны зүү, массаж, физик эмчилгээ, рашаан эмчилгээг хослуулсан эрүүл мэндийн аялал жуулчлалын үйлчилгээний төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
ОХУ-аас энд хүрэлцэн ирж рашаан ууж байгаа Лариса Бао:
- Би энд хоёр дахь удаагаа ирж байна. Миний найз харин энд долоон удаа ирж байна. Байгаль нь үзэсгэлэнтэй, цэвэр агаартай, эмчилгээний үр нөлөө нь гайхалтай. Энэ жил манайх гурван ам бүлээрээ энд ирж рашаан ууж, нэг сар амьдрахаар төлөвлөж байна. Энд ирээд бие сэтгэл ариусан тухлаг таатай байна!

Хармөрөн мужийн Таван том цөөрөм амралтын газар Лариса Бао шиг хүрэлцэн ирж рашаан амсаж биеэ сувилж байгаа хүмүүс өдрөөс өдөрт олширч байна.Тэд энд хэсэг хугацаанд ихэвчлэн 10 гаруй хоног байхаар тусгай сувилалтанд амардаг.

Эрүүл орчинд амьдарвал эрүүл биетэй болно. Ариун усаар ундаалан цэвэр агаар амьсгалахын зэрэгцээ галт уулын болон геомагнитийн өвөрмөц орчинд бие, сэтгэлээ төлжүүлэх ямар сайхан гээч. Энд ирснээр та дэлхийд ховорхон цэвэр агаар, цэнгэг усаар ундаалан, бие сэтгэлийн амар амгаланг мэдэрч болно.

Уул усны агуу гайхамшгийг мэдрэн, галт уулын сэтгэл татам, өвөрмөц байгалийн үзэмжийг үзэж, эрүүл мэнд, амралт, аялал жуулчлалынг нэгтгэсэн аялалд бэлдэж үзээрэй.

Хятадад үлэг гүрвэлүүдтэй ийм "дотно харилцаатай" хот бараг ховорхон байдаг. Олон мянган үлэг гүрвэлийн олдвор олдсоноор энэхүү нутаг "Үлэг гүрвэлүүдийн өлгий нутаг" гэгддэг. Дотоод, гадаадын олон зуун мэргэжилтэн, эрдэмтэд энд ирж судалгаа хийдэг гэнэ.

Хармөрөн мужийн Жя Инь сууринд байрладаг Хятадын үлэг гүрвэлийн музейд 4.5 метр өндөртэй асар том үлэг гүрвэлийн араг яс нь үзэсгэлэнгийн танхимын голд байрлан, жуулчдын анхаарлыг татна. Түүний толгойгоо өндөрт өргөсөн дүрсийг хараад хэдэн арван сая жилийн өмнө очсон мэт санагдуулдаг. Энэ бол "Хятад дахь анхны үлэг гүрвэл" гэгддэг Хятадаас олдсон хамгийн эртний үлэг гүрвэлийн араг ясны олдвор юм. 67-66 сая жилийн өмнө цэрдийн галавын сүүл үед амьдарч байсан ургамлаар хооллодог цагаан хоолтон үлэг гүрвэл гэдэг нь тодлогдсон байна.

Өөр өөр дүр төрхтэй үлэг гүрвэлийн олдворуудыг хараад хэдэн арван сая жилийн өмнөх Цэрдийн галавын сүүл үеийн амьтан ба балар эртний ертөнцийн гайхалтай дүр төрхийг эрхгүй холбон боддог. Энд жуулчдыг соронз мэт татдаг увидас байдгаар барахүй дэлхийн олон улсын эрдэмтэн судлаачдын анхаарлыг ч ихээхэн татдаг. Өдгөө үлэг гүрвэлийн олдворууд илрүүлээгүй олон нууцлаг зүйлсээр дүүрэн хэвээр байна. Жишээлбэл,  эндээс олон тооны үлэг гүрвэлийн яс олдсон ч өнөөг хүртэл үлэг гүрвэлийн өндөгний олдвор олдоогүй байна. Галт уулын идэвхжлийн нөлөөгөөр үлэг гүрвэл устаж үгүй болсон уу? гэх зэрэг асуултуудыг цаашид судлах хэрэгтэй байна.

Өдгөө "Үлэг гүрвэлийн өлгий нутаг"-т шинжлэх ухаан технологийн мэдрэмж, соёлын аялал жуулчлалын салбарын оролцоог нэмэгдүүлж, судалгааны ажил зохион байгуулан, сэдэвчилсэн аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлж байна. Хэрэв та үлэг гүрвэлийн соёлыг сонирхож байгаа бол энд ирж үзэх нь хамгийн сайн сонголт юм.

Хэрэв та хотын бужигнаанаас хол газар очиж цэвэр агаарт бие сэтгэлийн жаргал эдэлье гэвэл “ Ертөнцийн гаднах туурын хүрээлэн” гэж алдаршсан Танванхэ аялал жуулчлалын үзэсгэлэнт газар очиж болох юм. Энд таныг ойн далай, өвөрмөц хад чулуун үзэмж хүлээж байна. Ой модоор аялан, эрүүл агаар амьсгалан, хачирхалтай тогтоц бүхий хад чулуу, уул ус, шавьж, шувуудын чимээ таны нүд чихийг хужирлах болно. Энэ бол байгалиас заяасан диваажин, бас байгалиас заяасан төгс урлагийн бүтээл юм.

Танванхэ ой мод хачин чулууны байгалийн үзэсгэлэнт газар бол нийт 190 хавтгай дөрвөлжин километр талбай бүхий үндэсний 5А зэрэглэлийн байгалийн үзэсгэлэнт газар. Газар доороос эгц эгц, уулсын дагуу тарсан, эсвэл ширэнгэн ойд тархай бутархай, янз бүрийн хэлбэр дүрстэй, алсаас ой мод шиг харагдах зуу гаруй чулуун оргилууд бий. Чулуун ой нь 200 сая жилийн өмнө Индосын хөдөлгөөний үеэр үүссэн байна. Тэр нь геологийн шинжлэх ухааны өндөр үнэ цэн, гоо зүйн үнэлэмжтэй бөгөөд жуулчдын дунд маш их алдартай. Энд та асар том хачирхалтай хадны доор зогсоод байгалийн гайхамшгийг мэдрэх боломжтой. Эдгээр хачирхалтай хад тус бүр өөрийн гэсэн нэртэй, өөрийн гэсэн түүхтэй, түүх соёлын гэрчүүд юм. Зарим нь бартай төстэй, зарим нь бүргэдтэй төстэй, зарим нь дагинатай төстэй, тэр ч байтухай бурхан шиг харагдах зүйл зүйлийн хадууд байдаг нь сэтгэл хөдөлгөм. 

Энэхүү байгалийн үзэсгэлэнт газар нь одоогийн байдлаар Ичүнь хотын цорын ганц 5А зэрэглэлийн байгалийн үзэсгэлэнт газар, ойн бүрхэвч нь 98.8 хувиас дээш бөгөөд энэ нь ойн хүчилтөрөгчийн баар хэмээгддэг. Энэхүү байгалийн хүчилтөрөгчийн бааранд та эртний нарс, цагаан хус модны дунд алхаж, шувуудын жиргээг сонсож, байгалтайгаа уусан нийлж болох юм. Өндөрт гараад харахад хөвөө хязгаар нь харагдахгүй ойн далай болж харагдан хүмүүсийг гайхшруулж бие сэтгэлийн алжаалыг ор тасгүй арилгадаг.

 

Зохиогч: З. ГЭГЭЭНТУЯА, С.САРАНЧИМЭГ
Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:474
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7