Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Мал аж ахуй, Биоинженерийн дээд сургуулийн захирал, Хөдөө аж ахуйн ухаан ба Мал эмнэлгийн ухааны чиглэлээр тус тус доктор цол хамгаалсан, Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн докторантын удирдагч багш, профессор Дугаржавын Манлай нь “Докторын өлгий” хэмээгдсэн Шилийнгол аймгийн Хөвөөт Шар хошуугаар нутагтай. Тэрээр 1993 онд БНХАУ-ын Зүүн Хойдын Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд Хөдөө аж ахуйн мэргэжлээр анхны доктор цолоо хамгаалж байсан бол 1996 онд Японы Токио Их Сургуулийн Хөдөө аж ахуй, биологийн салбарын докторын зэрэгт элсэн, 2000 онд онц дүнтэй дүүргэж, улмаар Өвөр Монголын анхны “хос” доктор цолтон болсон байна.
Адууны шинжлэх ухаан, адууны эдийн засаг, адуун соёл гэх гурван чиглэлээр адууг судалдаг тэрээр 2000 онд Өвөр Монголын ХААИС-д ажиллаж эхэлснээс хойш өнөөдрийг болтол 25 жилийн хугацаанд монгол адууны генийг бүхэл цогцоор системтэй судалж байгаа бөгөөд тус сургуулийн Адууны төрлийн амьтны судалгааны төвийг үүсгэн байгуулжээ. Тус төв нь урьд хожид нийт 176 магистр, докторыг хүмүүжүүлсэн ба адуутай холбоотой 7 өгүүллийг дэлхийд алдартай “Байгаль” сэтгүүлийн салбар сэтгүүлд нийтлүүлэн, шинжлэх ухааны 576 ширхэг өгүүллийг Хятадын дотоод, гадаадын нэр хүндтэй судалгааны сэтгүүлүүдэд нийтлүүлж, 53 ширхэг ном бүтээлийг хэвлүүлсэн байна.
Түүний туурвисан “Монгол морины цог жавхаа”, “Өвөр Монголын адуун соёл”, “Үзэмчин цагаан адуу”, “Ариун сүү – Цэгээ”, “Хөвөөт Шар хошууны адуун соёлын товчоо”, “Морин эрдэнийн алтан судар” зэрэг олон сайхан ном зохиол нь монгол адууны соёлд ховор нандин судалгааны баримтуудыг хангасан юм.
Ерөнхий редактор: Л.Наранхүү
Редактор: Юэ Ин
Сэтгүүлч: С.Урьхан, Э.Тэргүүн
Дизайнер: Ц.Цэлмүүн
Зураглаач: Э.Тэргүүн
Эвлүүлэгч: Э.Тэргүүн