Эелсэг охин 2012 онд Өвөр Монголын Баруун Үзэмчин хошууны Жирийн гол суурингийн Жаран багаар нутагтай малчин Билэгт болон Нарангоогийн хайртай хүүхэн нь болж заяажээ.
Эелсэг багаасаа л хичээл сурлагадаа шамдан суралцдаг хичээнгүй хүүхэд. Хичээлийн дараа ном уншин уран бичлэг бичих хоббитой. Нутгийнхаа шилдэг багш нараас уран бичлэгийн хичээл сурдаг болохоор түний уран бичих ур чадвар ихээхэн сайжирч өнгөрсөн жилийн 07-р сард Монгол Улсад болсон олон улсын уран зураг уран бичлэгийн үзэсгэлэнд “Монгол морь” гэдэг бүтээлээрээ тэргүүн байранд орж алтан медалиар энгэрээ мялаалгажээ. 2024 оны 02-р сард Зүүн Сөнид хошуунд болсон “Унаган гараа” багачууд хүүхдийн уран бичлэгийн уралдаанд “Мөнгөн өвлийн Үзэмчин” бүтээлээрээ гутгаар байранд оржээ.
Ерөнхий редактор: Л.Наранхүү
Редактор: З.Гэгээнтуяа
Сэтгүүч: С.Саранчимэг, Ш.Хураагч
Зураглаач: Ш.Хураагч
Эвлүүлэгч: Б.Сурнаа, Ш.Хураагч