ӨМӨЗО-ны Улаанхад хотын Архорчин хошуу нутагтай Анхилам охин балчир багаасаа л нямбай, авьяаслаг, чадварлаг, ухаалаг, төлөв даруу зан төрхтэй, багш болон найз нөхдийнхөө хүрээллийг олсон хүүхэд. Дуулж бүжиглэх, ном унших, зураг зурах, уран бичлэг бичих, усанд сэлэх, спорт гээд олон төрлийн авьяастай хүүхдийн нэг. Мөн орон нутгийнхаа олон олон шагналаар энгэрээ мялаалгаж байгаа юм.
Дуслыг хураавал далай, туулсныг хураавал эрдэм гэдэгчлэн Анхилам охин өдөр бүр ном уншин мэдлэг оюунаа тэлдэг дадал зуршилтай. Ээж нь ч ном их уншдаг хүн, уншсан номынхоо тухай Анхилам охинд бахдан ярьж өгдөг, төрсөн өдрөөр нь ч ном бэлэглэдэг болохоор охин бүр балчир багаасаа л номд хайртай болжээ. Өнөөг хүртэл өөрөө нийт 400 гаруй ном уншаад байгаа гэж омголон ярина. Номын ачаар Анхилам охин ямар ч бэрхшээл зовлонд шантрахгүй сэтгэлзүйн бэлтгэлтэй, бусдад уруу татагдахааргүй өөрийн бодолтой ухаалаг хүн болжээ.
Тэрээр БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойд зориулан “Би эх оронтойгоо” гэдэг дуугаа өргөж мэндчилгээ дэвшүүллээ.
Ерөнхий редактор: Л.Наранхүү
Редактор: З.Гэгээнтуяа
Сэтгүүч: С.Саранчимэг
Зураглаач: С.Саранчимэг
Эвлүүлэгч: Б.Сурнаа