Ардын багшийн албатай аав ээжийнхээ нөлөөгөөр хичээлийн чөлөөт цагаараа түүх, газар зйүн номыг илүү сонирхон уншдаг. Тэр дундаа “Монголын нууц товчоон”-ыг цээжээр уншиж, багш, найз нөхөд, нийгмийн олон хүмүүсийг гайхшируулж, халуун хүрээллийг олж байгаа аж. Тэрээр:
- Аав надад газар зүйн ном уншин сонирхуулж, дэлхийн газар зүйн зураг, Хятадын газар зүйн зураг, Өвөр Монголын газар зүйн зураг гэх зэргээр зааж таниулдаг. Газрын зураг дахь олон газраар очиж үзье гэж бодож байна. Ээж маань надад түүх уншиж өгч, миний сонирхлыг татсан. Энэ оноос эхлээд “Монголын нууц товчоон”-ыг уншин цээжилж, түүхийн агуулга санаа, үнэ цэнийг ойлгон таньж байгаа. Тэрчлэн бичлэгээ тик ток дээр цацсанаар олон хүмүүс надад урам хайрлаж, улам их итгэл өгсөн. Хожим би Герман улсын их сургуулийн багш болох хүсэлтэй.
- Энэ онд Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсны 75 жилийн ой тохиож байгаа, эх орондоо баярын мэнд дэвшүүлж, цаашид уламд хөгжин дэлгэрэх болоосой гэж Ч. Цагааншонхор гэгээн сайхан мөрөөдлөө баяртайхан дэвшүүллээ.
Ерөнхий редактор: Л.Наранхүү
Редактор: З.Гэгээнтуяа
Сэтгүүч: ХаньХуншя,Б.Сурнаа
Дизайнер:Ц.Цэлмүүн
Зураглаач: Б.Сурнаа
Эвлүүлэгч: Б.Сурнаа