Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Зураач охин- Ч.Цовоо

Зураач охин- Ч.Цовоо
...

Өвөр Монголын Баруун үзэмчин хошууны Баянгол багаар нутагтай Цовоо охин балчир багаасаа зураг зурах дуртай. Цэцэрлэгт орохоосоо өмнө ээжээсээ бал цаас нэхэн зураг зурдаг байжээ. Хүн бүхэнд өөрийн гэсэн хүсэл сонирхол байдал бол Цовоо сургууль нь чөлөө тавингуут хөдөө байдаг гэртээ очин, морь унах хамгийн дуртай байдаг гэнэ. Моринд туртай байдаг болохоор морины зураг их олныг зуржээ.

Зураг зурах нь хүүхдийн сэтгэн бодох мөн сурах чадварыг ихээр хөгжүүлдэг гэдэг үнэн үг. Уран зураг нь хүүхдэд ямар нэг асуудлыг олон талаас нь харах шийдвэр гаргах мөн шинэ зүйл суралцах чадварт сайнаар нөлөөлдөг байна. Мөн хамгийн гол нь уран зургийг удаан хугацаагаар сууж, анхаарлаа төвлөрүүлэн сурах шаардлагатай байдаг учраас Цовоо охины сэтгэл санаанд сайнаар нөлөөлж, өөрийн дотоод ертөнц үзэл бодлоо чөлөөтэй бүтээлч байдлаар илэрхийлж, ангийн хүүхдүүдээсээ онцгойрон ухаалаг чанар, бүтээлч сэтгэхүйтэй болжээ. Тиймээс түний зурсан зураг нь холбон бодолт ихтэй, утга агуулга гүүн байдаг.

Тэрээр бас энэхэн бага насандаа“Тэнгэрийн хүлэг” морины сэдэвт бие даасан зургийн үзэсгэлэнгээ зохион байгуулж Өвөр Монголын нэрт зураач Б. Билэг үзэсгэлэнд нь биеэр ирж үзэн маш сайн үнэлгээ, санал зөвлөгөө өгсөн гэдэг.

БНХАУ байгуулагдсаны75  жилийн ойд зориулан, Цовоо охин улс орныхоо хөгжил дэвшлийн бэлгэдэл бүхүй зураг зуран бэлэг барьжээ.

Нүүдлийн соёл, өв уламжлалаасаа хөндийрэхгүй уран зургаараа тодорхойлж явж байгаа шинэ цагийн шилдэг охин Цовоод хичээл сурлага, уран бүтээлийн өндрөөс өндөр амжилт хүсье.

Ерөнхий редактор: Л.Наранхүү
Редактор: З.Гэгээнтуяа
Сэтгүүч: С.Саранчимэг, Ш.Хураагч
Зураглаач:  Ш.Хураагч
Эвлүүлэгч: Б.Сурнаа, Ш.Хураагч

Зохиогч: С.САРАНЧИМЭГ
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:1779
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7