1994 онд Өвөр Монголын Улаанхад хотын биеийн тамирын сургуулийн жүдо бөхийн ангид элсэгдэж нэг жил жүдогоор хичээллэж, 1995 онд Хөххотод болсон орны эрэгтэйн 60 кг зэрэглэлийн жүдогийн тэмцээнд гуравдугаарт жагсагдаж, ӨМӨЗО-ны Биеийн тамирын хоёрдугаар их ангийн жүдогийн мэргэжлийн тамирчнаар элсэгдсэн байна.
1996 онд Улаанхад хотод болсон бүх орны орны эрэгтэйн 60 кг зэрэглэлийн жүдогийн тэмцээнд алтан медаль гардав.
1999 оны улсын эрэгтэйн 60 кг зэрэглэлийн жүдогийн авраг шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль гардаж улсын авраг цулыг хүртжээ.
2001 оны Гуандүн мужид болсон БНХАУ-ын IX хугацааны биеийн тамирын тэмцээнд алтан медаль гардаж, ӨМӨЗО-оос бүх орны хөдөлмөрийн жишээч цул ба өөртөө засах орны “5.4”-ний залуучуудын шагналын тэмдэг олгов.
2006 оноо эхлэн тэрээр жүдогоор хичээллэхийн дагуу туслагч дасгалжуулагчийн ажлыг гүйцэтгэж мөн үргэлжлэн тэмцээнд оролцов.
2006 онд Аньхуй мужид болсон бүх улсын эрэгтэйн жүдогийн манлай шалгаруулах тэмцээнд нэгдүгээрт жагсагдсан бол мөн энэ оны 8-р сард болсон бүх улсын оюутнуудын эрэгтэйн жүдогийн манлай шалгаруулах тэмцээнд мөн нэгдүгээрт жагсагдсан байна.
2008 онд Шандүн мужид болсон бүх улсын эрэгтэйн жүдогийн авраг шалгаруулах тэмцээнд алтан медаль гарджээ.
2008 онд Бээжингийн Олимпийн Өвөр Монгол дах бамбар дамжуулах ажиллагаанд оролцож бамбарчин болов.
2011 онд Шандүн мужид болсон бүх улсын бүх улсын эрэгтэйн жүдогийн манлай шалгаруулах тэмцээнд алтал медаль гардсан байна.
2012 оны 11-р сараас ӨМӨЗО-ны хүнд төрлийн уралдаант тамирын хөдөлгөөний төвийн эрэгтэй жүдогийн ангийн дасгалжуулагчийн тушаалд гарав. Дасгалжуулагч болсноос хойш түүний олон шавь жүдогийн улсын аваргын цул хүртэж, эрэгтэй жүдогийн ангийн тамирчид он дараалан сайн бүтэмж гаргаж байв.
Ерөнхий редактор: Л.Наранхүү
Редактор: Юэ Ин
Сэтгүүлч: Д.Мөчир
Дизайнер: Ц.Цэлмүүн
Зураглаач: Хай Лиянь
Эвлүүлэгч: Хай Лиянь