Бүх улсын үлгэр жишээч багш Наранхуар нь 1968 оны 12-р сард төрсөн. Тэрбээр 1992 оны 08-р сард сургуулийн босгыг дахинтаа алхаж, ардын багшаар ажлын гараагаа эхлүүлсэн юм. 2019 оны 02-р сараас эхлэн Хөххотын 30 дугаар сургуульд шилжин ажиллаж, сургууль байгуулах бэлтгэл ажлыг гардан хийж, 2020 оны 03-р сараас Хөххотын 30 дугаар сургуульд албан ёсоор ажиллав. Тэр үед Наранхуар бага сургуулийн хэлтсийн хичээл хүмүүжлийн газрын хариуцлагатай ажилтнаар ажиллаж эхэлсэн бол 2022 оны 06-р сараас эхлэн бага сургуулийн хэлтсийн хичээл хүмүүжлийн газрын дэд эрхлэгчийн албан тушаалыг хариуцан, өдгөө бага сургуулийн хэлтсийн сурагч элсүүлэх албаны эрхлэгчээр ажиллаж байна.
Тэр бол дээд зэргийн эрдмийн цолтой багш. 32 жилийн турш багшаар ажиллахын зэрэгцээ сурган хүмүүжлийн үйлсийг дээдэлж, бусдад үлгэр дууриал болон, сурагчдыг хайрлан халамжилсаар ирсэн. “Бүх улсын үлгэр жишээч багш”, ӨМӨЗО-ны үндэстний дунд, бага сургуулийн шилдэг багш, ӨМӨЗО-ны монгол хэл сурч хэрэглэсэн тэргүүний хувь хүн, Хөххотын үндэстний дунд бага сургуулийн шилдэг багш, Хөххотын “Багшийн ёс суртахууны үлгэр жишээч багш”, Хөххот орны бага сургуулийн монгол хэлний “Хичээл төрлийн дагуулагч” зэрэг яруу алдраар энгэрээ мялаалгасаар ирсэн шилдэг багш юм.
Ерөнхий редактор: Л.Наранхүү
Редактор: Юэ Ин
Сэтгүүлч: А.Саруулхан, Б,Хурц
Дизайнер: Ц.Цэлмүүн
Зураглаач: Г,Алс
Эвлүүлэгч:Хай Лиянь