Зүүн Үзэмчин хошууны Мандахбулаг суурингийн Баянбүрд багийн малчин Хашбаатар 1988 оноос багийнхаа нягтлан бодогч, 2000-2009 оны хооронд багийн дарга,2009-2015 онд Баянбүрд багийнхаа Намын үүрийн нарийн бичгийн даргын албыг гүйцэтгэж явсан байна.Энэ хугацаанд тэрээр багийн өмч болох нийтийн зусланг хуваах ажлыг эхлүүлэн, малчин бүрд 467га бэлчээрийг хуваарлаж өгсөн байна.Мөн багийн хуцыг худалдаж орлогыг малчиддаа хуваах,багийн бэлчээрт гарсан уул уурхайн компаниудтай харилцан,уурхайн ашигаар хонь худалдан авч ядуу амьдралтай малчдад өгөх зэрэг замаар малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх ажлыг олон хийсэн байна.Хашбаатар мөн нийгмийн идэвхитэн.Эвлэл залуучуудын үйл ажиллагааг байнга зохион байгуулж, багийн залуучуудаа удирдан малын угаалга зэрэг ажилд манлайлан оролцдог байлаа.
Тэрээр уянга тансаг хоолой төрөлхийн мэдрэмж авъяасаараа 1989 онд сумын уран сайханчаар элсүүлэн орж, Улаанмөчрийн хамт олны хамт малчин айлууд,хамтын зуслангаар хүрч урлагийн тоглолт гаргадаг байжээ. Нутгийн уран бүтээлчидтэй хамтран ”Мандахбулаг”дууг амилуулан дуулж малчин ололдоо хүргэж байсан ба 2006 онд,11 дуутай ”Нарийн гол”нэртэй цомгоос гаргаж,залуу зандан наснаасаа л нутгийн соёл урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж явсан түүхтэй.
Ерөнхий редактор: Л.Наранхүү
Редактор: Юэ Ин
Сэтгүүлч: Ц.Урантунгалаг, С.Урьхан
Дизайнер: Ц.Цэлмүүн
Зураглаач: Э.Тэргүүн
Эвлүүлэгч: Э.Тэргүүн