Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол улсын Гадаад Харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Бао Шяньхуа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол улсын Гадаад Харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Бао Шяньхуа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг 08 дугаар сарын 30-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Бао Шэньхуа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг дэд тэргүүлэгчийн Монгол Улсад хийж буй ажлын айлчлалд амжилт хүсэж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ӨМӨЗО чухал байр суурь эзэлдэг болохыг онцлов.

Талууд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, Монгол-Хятадын экспогоор дамжуулан Монгол Улсаас БНХАУ-д экспортлох бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах талаар санал солилцов.

Дэд тэргүүлэгч Бао Шяньхуа монголын талаас дэвшүүлж буй ажил хэрэгч бодит хамтын ажиллагааны саналыг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд хоёр талын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал түлхэц үзүүлэх хэд хэдэн эрх зүйн баримт бичиг байгуулж буйг танилцуулж, цаашид Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаанд ӨМӨЗО үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулахаа илэрхийлэв.

Зохиогч:О.УДВАЛ/Монгол Улс/
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:469
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7