Энэ оны зуны дунд сараас Харбин хотод аялал жуулчлал хийх хүмүүс улам олон болж, хөдөөгийн аялал жуулчлал нь олон жуулчдын дуртай хэлбэр болжээ. Шян Ян суурин нь гэр буудлаараа алдартай болоод удаж байгаа юм. Жил бүр 12 мянга гаруй жуулчдыг татаж байна.
Одоогийн байдлаар тус сууринд 32 зочид буудал үйл ажиллагаа явуулж, 340 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд ажил эрхлэлтийн түвшин өнгөрсөн оныхоос 27.8 хувиар мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Жуулчдад дахин давтагдашгүй, мартагдашгүй мэдрэмжийг өгөхийн тулд ресторан, дэлгүүр зэрэг олон төрлийн төслийг хамарсан орос маягийн цэцэрлэгт хүрээлэнг барьжээ.