Цэвэр цэмцгэр гудамжны хоёр талд цэцэг дэлгэрч, өөр өөр загвартай цэвэр цэмцгэр өвөрмөц байшингууд жигдрэн хол ойроос хүрэлцэн ирсэн жуулчдыг халуун дотноор угтана.
Энэ тосгонд бас Орос үндэсний жижиг музей ордон байдаг. Тус музей нь Оросын ард түмний түүх, соёл, уламжлалт зан заншил гэх зэрэг зүйлсийг харуулсан нь хүрэлцэн очсон хүмүүст Оросын ард түмний талаар илүү гүнзгий ойлголттой болоход нь туслан, жуулчдад Оросын соёлыг ойлгох чухал цонхыг нээж өгдөг.
Нэгдүгээр давхарт нь Чэ Чян хэмээх орос залуу онлайнаар шууд нэвтрүүлэг хийж байна. Энэ тосгонд тэрээр олны танил болж "онлайн + оффлайн" аргаар тосгоныхоо үзэсгэлэнт байгаль, зан заншлыг шууд нэвтрүүлгээр сурталчилж, тосгоны иргэдийнхээ тарьсан шар будаа, хураасан зөгийн бал зэргийг нь тэднээс төлбөр авахгүйгээр зарж өгөн тосгоны оршин суугчдад орлогоо нэмэгдүүлэхэд нь тусалдаг.