2019 оны 8-р сард Хятадын туршилтын чөлөөт худалдааны Хэй Хэ хот дэхь салбар бүс байгуулагдсан юм. Хэй Хэ чөлөөт бүс байгуулагдсанаас хойшхи 5 жилийн хугацаанд чөлөөт худалдааны бүсийг сайжруулах стратеги хэрэгжүүлж, чөлөөт худалдааны туршилтын бүс, хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, хилийн харилцан худалдааны бүс, хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс, муж дамнасан зэрэг үндэсний түвшний олон бүс нутгийн харилцааны бүсийн давуу талуудыг бүрэн дүүрэн ашиглаж, шинэ зам мөрийг эрэлхийлж, инноваци, ололт амжилтыг бий болгожээ.
8-р сарын 22-ны өдөр хэвлэл мэдээллийн нэгдсэн сурвалжлах баг Хэй Хэгийн чөлөөт худалдааны бүсэд нэвтэрч, Хятад Оросын эдийн засаг, худалдааны хамгийн сүүлийн үеийн ололт амжилттай танилцжээ.