Харбин хотын төв гудамжаар өнгөрч гараад хойшоо явбал Харбины үерийн эсрэг ард түмний ялалтын дурсгалын цамхаг харагддаг. Алсын зайнаас харахад үерийн дурсгалын цамхаг нь тун өвөрмөц хэлбэртэй байдгаас хүмүүсийг гайхшруулдаг.
1957 онд Харбин хотод аймшигт үер болж, эх орноо хамгаалахын тулд олон мянган хүмүүс үерийн эсрэг зоригтой тэмцэж, өөрсдийн тэсвэр тэвчээр, сэтгэл зүрхээрээ хүмүүсийг догдлуулсан гайхамшигт түүхийг бүтээжээ. Энэ түүхийг дурсах үүднээс 1958 онд үерийн эсрэг дурсгалын цамхаг барьжээ.
Энэхүү дурсгалын цамхаг нь үерийн эсрэг Харбины ард түмний баатарлаг үйл ажиллагааг гэрчлээд зогсохгүй хотын сүр сүлдийг дэлхий дахинд харуулж байна. Жил бүрийн Үндэсний их баяр наадмаар Харбинчууд эх орныхоо мэндэлсэн өдрийг тохиолдуулан, үерийн эсрэг тэмцэх сэтгэлгээг өвлүүлэн үлдээх зорилгоор цамхагийн дор баяр тэмдэглэдэг гэнэ.