Нийслэлийн засаг даргын тамгын газрын урилгаар энэ жил "Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2024" хөтөлбөрийн хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөх хот, Тайландын Хаант Улсын Бангкок, Оросын Холбооны Улсын Эрхүү, Бүгд Найрамдах Солонгос Улсын Намянжү, Япон Улсын Мияконожо зэрэг 5 улсаас 60 гаруй сурагчид Улаанбаатар хотод хүрэлцэн ирж "Хүүхдийн Урлан Бүтээх Төв"-ийн үйл ажиллагаатай танилцан олон төрлийн сургалтуудад хамрагдлаа.
...