Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятадын умард зүгт нээлттэй гүүрэн гарцын тинк танк форумын 2024 оны нэгдсэн хурал боллоо

Хятадын умард зүгт нээлттэй гүүрэн гарцын тинк танк форумын 2024 оны нэгдсэн хурал боллоо.

        Хятадын умард зүгт нээлттэй гүүрэн гарцын тинк танк форумын 2024 оны нэгдсэн хурал өнөөдөр буюу 08-р сарын 20-ны өдрийн үдээс хойш Хөх хотноо болсон байна.

        Уг форум нь“Өвөр Монголд шинэ хөдөлгөгч хүчийг цуглуулцгаая”урианы дор болж,Хятад, Орос, Монгол гурван улсын албан ёсны төлөөлөгчид,тинк танкны мэргэжилтнүүд ний 100 гаруй хүн оролцож,бодлогын зангилаа, ард иргэд, соёлын солилцоо, ах дүү хотуудын хамтын ажиллагаа болон бусад чиглэлээр хэлэлцсэн байна.Форумд оролцсон мэргэжилтнүүд чөлөөтэй ярьж, зорилтот, ирээдүйг харсан, шинэлэг, стратегийн эсрэг арга хэмжээ, санал дэвшүүлж, Хятад, Орос, Монгол гурван орны эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалт, дэд бүтцийн холболт, шинжлэх ухаан,технологийн хамтын ажиллагаа,соёл хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа зэрэг салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаанд эрдэм шинжилгээний хүч нэмж,харилцан ашигтай үр дүнд хүрэхэд зорилго тавьсан байна.

        Хятад,Орос,Монгол бол зовлон жаргалаа хуваалцдаг байнгын хөршүүд,хувь заяа нэгтэй түншүүд юм.Сүүлийн жилүүдэд гурван орны төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага дор Хятад, Орос, Монгол гурван орны ажил хэрэгч хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, олон салбарын солилцоо, яриа хэлэлцээ гүнзгийрч байна.Тодруулбал, Хятад улс "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт нь ОХУ-ын Евроазийн эдийн засгийн холбоо, Монголын "Талын зам" стратегитай бүрэн нийцэж, хөрш зэргэлдээх бүс нутгуудад эдийн засаг, худалдаа, ард иргэд хоорондын солилцоо,аялал жуулчлал болон бусад салбарт практик хамтын ажиллагаа баттай суурь тавигдсан юм.

        Өвөр Монгол бол “Бүс ба Зам” санаачилга, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын чухал зангилаа юм.Ши Жиньпин даргаас Өвөр Монголын “Хятад улсын умард зүгт нээлттэй байх чухал гүүрэн гарц барих” стратегийн байр суурийг тодорхойлсон юм.Өвөр Монгол ч хөгжлийн шинэ хэв маягийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, "Бүс ба зам"-ыг хамтаар байгуулах ерөнхий загварт гүн гүнзгий нэвтэрч, дотоод болон гадаад нээлттэй байдлыг өргөтгөх эрч хүчийг бэхжүүлсээр ирсэн байна.

        2024 оны эхний хагаст ӨМӨЗО-ы ДНБ 6.2 хувь өсөж, улсдаа нэгдүгээрт жагсжээ.Үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт 12 хувь өсөж, улсдаа 2-р байранд оржээ.Импорт экспортын нийт хэмжээ 100 тэрбум орчим болж, 10.8 хувь өссөн үзүүлэлт болсон байна.Өвөр Монгол нь нээлттэй 20 боомттой бөгөөд эдгээрийн дотроос Манжуур, Эрээн хот бол Хятад улсын Орос, Монгол улстай хамгийн том иж бүрэн зангилаа боомтууд болох юм. Хятад-Европын ачааны галт тэрэгний дамжин өнгөрөх тээвэр нь улсын нийт ачааны 34.3 хувийг эзэлдэг бөгөөд Хятад улсын “Умард зүгээс урагшаа нээгдэж, зүүнээс орж, баруунаас гарах” чухал зангилаа болж байна.Үүнээс гадна ӨМӨЗО нь Хөх хот, Баяннуур, Хөлөнбуйр гэсэн үндэсний эдийн засаг, технологийн хөгжлийн гурван бүстэй бөгөөд Манжуур, Эрээн хот зэрэг үндэсний гол хилийн бүтээн байгуулалт, туршилтын бүс, хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүстэй билээ. Энэ оны гуравдугаар сард Хятад, Монголын Эрээнхот-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулахыг албан ёсоор зөвшөөрсөн.Энэ нь Хятад улс болон хөрш орнуудын хооронд байгуулсан гурав дахь хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс юм.

        Энэ удаагийн чуулга уулзалтын үеэр ах дүү хотын хамтын ажиллагааны 4 хэлэлцээрт гарын үсэг зуржээ.Мөн зэрэгцээ 4 арга хэмжээ зохион байгуулагдлаа,тодруулбал Улсын умард зүгт нээлттэй гүүрэн гарцын тинк танкийн форумын 2024 оны нэгдсэн хурал, ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаар бүс нутгийн засгийн газар хоорондын ээлжит уулзалтын механизмын дөрөв дэх уулзалт,Тинк танкийн форумын умард нээлтийн бодлогын зохицуулалт болон хүмүүнлэгийн солилцооны уулзалт,Тинк танкийн форумын умард нээлтийн семинар,Хятад-Оросын залуучуудын зуслангийн нээлтийн ёслол зэрэг болно.

Зохиогч:Б.АРИУХАН,Ш.ЦОГЗОЛМАА
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:2523
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7