Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Та өлсөөгүй үедээ юм идэж байгаа зургаан шалтгаан ба үүнийг зогсоох арга

Та өлсөөгүй хэрнээ иддэг

        Та өлсөөгүй хэрнээ иддэг

        Бид зөвхөн үнэхээр өлссөн үедээ л юм иддэг байсансан бол амьдрал болон калорио хянах зэрэг нь хамаагүй хялбар байх байлаа. Хэрэв тийм байсан бол энэ нь хоолой чинь хатаж аргасан үед ус уух гэх мэт гүйцэлдүүлэх ёстой биологийн энгийн нэгэн хэрэгцээнээс хэтрэхгүй байх байв.  Өлсөхөөс бусад шалтгаанаар иддэггүй хүн маш ховор байдаг. Учир нь бидний ихэнх нь хааяадаа нэг өлсөөгүй мөртөө юм иддэг шүү дээ.

        Үүний нэг шалтгаан нь хооллохтой холбоотой өч төчнөөн нөхцөл байдал байна. Жишээлбэл хэнтэй хамт байгаа, ямар үйл явдал тохиож байгаа, таны сэтгэл санаа ямар байгаа гээд л хоолыг зөвхөн таны ходоодыг дүүргэхээс хамаагүй илүү зүйл болгодог. Харин ч хооллох гэдэг нь сэтгэл санааны байдал, юу мэдэрч байгаа зэргээс хүчээ авч байдаг нэгэн төрлийн харилцааны хэлбэр болж хувирдаг. Хэрэв энэ таны хийдэг зүйл шиг сонсогдож байвал хэдийгээр та тэгж төлөвлөөгүй байсан ч гэсэн яагаад юм идээд байдаг шалтгаанууд, тэдгээрийг зогсоохын тулд юу хийж болох талаар дурдлаа.

        Сэтгэл санаагаа засах гэж идэх

        Ихэнх хүмүүсийн хувьд энэ шалтгаан жагсаалтын хамгийн тэргүүнд бичигддэг. Танд ажлын онцгүй өдөр эсвэл хамаатантайгаа хийсэн хэрүүлийн дараа сэтгэлээ засах гэж иддэг “дуртай”  хоол, зууш байгаа л байх. Харамсалтай нь тайвшруулах нөлөө нь нэг их удаан үргэлжлэхгүйгээр та идэх ёсгүй зүйлээ идсэн байдаг тул голдуу маш богино хугацаанд гэмших сэтгэлээр солигддог.  “Муу муухай мэдрэмжээ хоолоор дарах” нь асуудлыг алга болгочихгүй харин та аливаа асуудалтайгаа халз тулан шийдвэрлэх гэж хичээсэн дээр. Найз руугаа утасдаад сэтгэлээ уудал, уураа дарахын тулд гадуур жаахан алхаад үз эсвэл өдрийн тэмдэглэлдээ бодол санаагаа буулгах нь танд тус болж магадгүй.

        Өөрийгөө шагнаж урамшуулах зорилгоор идэх

        Би үүнийг хэзээ ч ойлгодоггүй боловч хоолны дэглэм сайн барьсаныхаа төлөө өөрсдийгөө шагнаж урамшуулдаг маш олон хүн мэдэх юм байна. Хааяа нэг өөрийгөө баярлуулж амттай юм идэх нь ердийн зүйл учир нь жам ёсны зүйл л болж байна. Гэвч та зөвхөн сайн байсныхаа төлөө өөрийгөө амттай зүйлээр шагнавал тэр амттан дэндүү онцгой – таны маш их хүсдэг зүйл болж хувирах ба танд дахин дахин идэх хүсэл төрнө.  Өөрийгөө шагнаж урамшуулах өөр арга олоорой, жишээлбэл шинэ дуу татах нь ч юм уу, массажанд орох байж болох юм.

        Идэх ёстой гэж бодсон учраас идэх

        “Намайг идээч гэж хүссэн учраас би үүнийг идэх ёстой” эсвэл “Ээж үүнийг надад зориулж гараа гарган хийсэн болохоор би түүнийг гомдоомооргүй байна” эсвэл “Хоол хаях нь буруу учир би энэ үлдэгдэл хоолыг идэх ёстой” гэж өөртөө хэлсэн үеээ бодоод үзээрэй.  Оронд нь үлдэгдэл хоолыг цааш нь тавь – энэ бол хийхэд амархан. Хэдийгээр хоол идээч гэж саналыг хүлээж авахгүй байх нь хялбар биш ч “баярлалаа, маш амттай харагдаж байна гэхдээ би одоогоор өлсөөгүй байна” гэж хэлээд үзээрэй.  Эсвэл та эелдэг байхын тулд саналыг хүлээж аван ганц, хоёр хазахад л болно.

        Хоол байгаа учир идэх

        Ажлынхаа амралтын өрөөнд удсан пончикыг зөвхөн та яг үнэндээ идэх гээгүй-тэр зүгээр л тэнд байж таарсан. Та чихэр хайж яваагүй – тэр мармелад зүгээр л таны найзын гал тогооны өрөөний ширээн дээр байж таарсан. Дараагийн удаа танд иймэрхүү зүйл тохиолдоход “хэрэв энэ хоол миний өмнө байгаагүй бол би үүнийг идэх тухай бодол толгойд минь орж ирэх байсан болов уу?” гэж өөрөөсөө асуугаарай.

        Бусад хүмүүс идэж байгаа учир идэх

        Ажлын чинь хэдэн хүн хамт өдрийн хоол идье гэж таныг урина. Гэтэл та дөнгөж сая идчихсэн. Хөлбөмбөг үзэхээр найзынх руугаа явахаас өмнө та эрүүл зууш идээд гарсан боловч тэнд таваг дүүрэн тостой зууш таныг хүлээж байлаа. Ийм тохиолдлуудад та “тухайн хамт олны нэг хэсэг”  байх дарамтыг өөр дээрээ мэдэрч магадгүй юм. Гэвч танд л гэж хэлэхэд хэрэв хүсэх юм бол ганц аяга цай эсвэл хундага шампансктайгаар танд хэрэггүй, таны хүсээ ч үгүй тавга дүүрэн хоолтой байсантай адилхан нийтэч байж болдог шүү.

        Сатаарахын тулд идэх

        Үүнд мөн ‘уйдсан үедээ идэх’ багтана. Таныг хийх ёстой өөр нэг зүйлийг хийхээс саатуулж байгаа учраас эсвэл өөр хийж болох зүйл толгойд чинь орж ирэхгүй байгаа болохоор та иддэг.  Хоолыг өөрийгөө зугаацуулах зүйл мэтээр ашиглах нь аюултай байж болно. Үүний оронд ойрхон гүйгээд ирэх юм уу, сунгалтын дасгал, гэдэсний таталт хийж хоолыг биш дасгалыг өөрийгөө саатуулах зүйл болгоорой.

Зохиогч:Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ugluu
Мэдээ үзсэн:3332
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7