БНХАУ-ын Ляонин мужийн балетын театрын бүжигчдийн гала концерт энэ сарын 24, 25-нд Улаанбаатар хотод Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болох гэж байна.
Ляонин мужийн балетын театр нь 1980 онд байгуулагдсан бөгөөд БНХАУ-ын алдартай балетын театруудын нэг юм. Дэлхийн сонгодог болон Хятад үндэсний онцлогийг агуулсан балетын бүтээлүүдийг туурвидаг.
Энэхүү театр нь байгуулагдсан цагаасаа хойш "Хунт нуур", "Нойрсож буй гүнж", "Сильфида", "Дээрэмчид", "Дон Кихот" зэрэг дэлхийн сонгодог 20 орчим балетын бүтээлүүдийг тайзнаа тогложээ.
Тэд уран бүтээлээ туурвихын зэрэгцээ олон улсын театруудтай идэвхтэй хамтран ажиллаж "Шинэ сонгодог", "Хунт нуур" балетын шинэ хувилбарыг зууны бүжигчин Малаховтой хамтран найруулж, "Эрвээхэй" модерн балетын бүтээлүүдийг тоглосон байна.
Өнгөрсөн жилүүдэд тус театрын балетын бүжигчид дэлхийн томоохон балетын тэмцээнүүдээс 170 гаруй шагнал хүртсэн амжилтын эзэд болсон байна.
ГАЛА КОНЦЕРТЫН ХӨТӨЛБӨР:
• П.И.Чайковский "Хунт нуур" балетын адажио
• Мартин Чайкс "QI XI" Пe дe дe
• Ж. Шнейцхоффер "Сильфида" балет
• Рикардо дриг "Harlequinale" Па дe дe
• Крис Бабида "Жасмин цэцэгс"
• П.И.Чайковский "Щелкунчик" балетын па дe дe
• Сайнхо намчылах "Хайр ба итгэл"
• Карлос Пино Кинтана "Тэнгэрийн бүжиг"