Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол улсын Голомт банк “Өвөр Монголын банк”-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Монгол улсын Голомт банк “Өвөр Монголын банк”-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

        ӨМӨЗО-ы Ардын банк, Худалдааны танхим, Олон улсын худалдааг дэмжих хороо, Эрээн хотын намын хороо, хотын захиргаа, Өвөр Монголын банк хамтран зохион байгуулсан "Санхүү, хөрөнгийн хөнгөлөлттэй бодлогыг үр дүнтэй холбож, Монгол руу чиглэсэн нээлттэй бодлогыг тэлэхүй" чуулга уулзалт энэ оны 08-р сарын 04-ний өдөр Эрээн хотноо амжилттай болж өндөрлөлөө.

        Тус хуралд Голомт банк уригдан оролцсон бөгөөд Өвөр Монголын банктай “Стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулан Хятад-Монгол улсын хоорондын худалдааг таатай нөхцөлөөр санхүүжүүлэх хамтын ажиллагаагаа эргэн сэргээхээр харилцан тохиролцож, санамж бичиг байгуулсан юм.

        Арга хэмжээний үеэр ӨМӨЗО-ы Засгийн газар, Хятад-Монголын арилжааны банкнууд, аж ахуйн нэгжийн төлөөллүүдийн гурван талт дугуй ширээний уулзалт болсноор хил дамнасан төлбөр тооцоо, хилийн чанад дахь хөрөнгө оруулалт болон хуулийн орчинд тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн үр дүнтэй хэлэлцээрийг өрнүүлсэн юм.

       Голомт банкны Байгууллагын банкны газрын захирал Б.Сугар-Эрдэнэ “Голомт банк харилцагчиддаа төрөл бүрийн санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс гадна,  харилцагч бүрд тусгайлан боловсруулсан санхүүгийн зөвлөх үйлчилгээг мөн үзүүлдэг. Ингэснээр бизнес эрхлэгчид шинэ зах зээлд нэвтрэх, гадаад хөрөнгө оруулалт татах, санхүүгийн шинэлэг үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдэж байгаа юм.

        Тиймдээ ч Голомт банк Хятад улсын Өвөр Монголын банктай хамтран аккредитив, баталгаа, импорт, экспортын зээлийн үйлчилгээг харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурлан хамгийн таатай нөхцөлөөр санал болгож байна.” гэж цохон тэмдэглэв.

        Өвөр Монголын банк нь 1999 онд ӨМӨЗО-ы Засгийн газрын хөрөнгө оруулалттай байгуулагдсан орон нутгийн банк бөгөөд гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажилладаг Хятад улсын аж ахуйн нэгж, байгууллагуудад хүрч үйлчилдэг зах зээлдээ танигдсан банк юм.  

Голомт банк 2023 оны байдлаар нийт гадаад баталгаа болон аккредитивын зах зээлийн 68.5 хувийг дангаар бүрдүүлсэн бөгөөд дэлхийн томоохон хөгжлийн санхүүгийн байгууллагууд болох Азийн хөгжлийн банк /АХБ/, Олон улсын санхүүгийн корпорац /ОУСК/, БНХАУ-ын Industrial and Commercial Bank of China /ICBC/, Agricultural Bank of China /ABC/ болон Mengshang банк зэрэг дэлхийн 250 гаруй түнш байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

 

 

Зохиогч:О.УДВАЛ/Монгол Улс/
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:676
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7