Хятадын спортын төлөөлөгчид өө:
Зуны 33 дахь удаагийн Олимпын наадамд Хятадын тамирчид 40 алт, 27 мөнгө, 24 хүрэл медаль хүртэж, ур авьяас бяр чадлаа сорьж, хүч хөдөлмөрөө зориулан, эх орон, ард түмэндээ яаруу алдар, гавьяа зүтгэл авчирлаа. Намын төв хороо, Төрийн зөвлөл та бүрэнд халуун баяр хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье !
Энэхүү олимпын наадамд та бүхэн нам, ард түмний итгэлийг үргэлж санаж, Хятадын спортын болон олимпын үзэл санааг эрчимтэй хөгжүүлж, ёс суртахууны алтан медаль, үлгэр дуурайлын алтан медаль, боловсон хэв суртлын алтан медаль хүртэх үзэл санааг баримталж, гайхалтай ур чадвараараа Хятадын спортын хөгжил дэвшлийн шинэ хуудас бичиглэж, спортын шинэчлэл, цаг үеийн өнгө төрөхийг зоригтой харууллаа.Та бүхэн "Илүү шуурхай, илүү өндөр, илүү хүчтэй, илүү нэгдэлтэй байх" гэсэн олимпын уриаг тууштай хэрэгжүүлж, дэлхийн олон орны тамирчидтай шударгаар өрсөлдөж, найрсаг харилцаа холбоо тогтоож, ур чадвараа нэмэгдүүлж, нөхөрлөлөө зузаатган Хятадын хүчин чадал, Хятадын дүр төрөхийг дэлхий дахинд харууллаа. Та бүхний гарамгай амжилт, гайхалтай үзүүлбэр дотоод, гадаад дахь Хятадын эх оронч хөвгүүд охид, үндэстний үзэл санааг улам бадрааж, урагшлах эрч хүчийг улам нэгтгэлээ.
Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай Ши Жиньпиний үзэл баримтлалыг тууштай баримталж, ХКН-ын 20 дахь их хурал, ХКН-ын 20 дахь удаагийн 2, 3-р бүгд хурлын үзэл санааг тууштай хэрэгжүүлж, спортынх хүчирхэг гүрнийг бий болгох зорилтын төлөө, мөн улс орныхоо алдар нэрийг өндөрт өргөх эрхэм зорилгын төлөө, өрсөлдөх ур чадвараа улам дээшлүүлж, олон нийтийн спорт, залуучуудын спортыг эрчимтэй хөгжүүлж, Хятад маягийн шинэчлэлээр хүчирхэг орны бүтээн байгуулалт, үндэсний сэргэн мандалтын агуу үйлсийг бүх талаар ахиулахын төлөө та бүхэн шинэ хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Эх орон, ард түмэн та нарын ганзага дүүрэн эх орондоо буцан ирэхийг хүлээж байна!
ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл 2024 оны наймдугаар сарын 11 өдөр