Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

“Говийн мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл”-ийн тоног төхөөрөмж хүлээлцэх арга хэмжээ боллоо

“Говийн мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл”-ийн тоног төхөөрөмж хүлээлцэх арга хэмжээ боллоо.

        БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монгол Улсын Говийн мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл”-ийн тоног төхөөрөмж хүлээлцэх арга хэмжээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд  2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр боллоо.

        Арга хэмжээнд Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга  Ц.Уранчимэг, Говийн Их дархан цаазат газрын "А" хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбат, БНХАУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг худалдааны газрын зөвлөх Ли Жинзи болон холбогдох  мэргэжилтэн, төслийн багийн судлаачид оролцов.

️        Монгол Улсад хэрэгжсэн Говийн мазаалай баавгайг хамгаалах, амьдрах орчныг тэтгэх зорилгоор техникийн туслалцаа үзүүлэх төслийн хүрээнд дараах ажлууд хийгдсэн байна.

        Үүнд:

        1. Говийн мазаалай баавгай болон бусад биологийн төрөл зүйл амьтдын мониторинг судалгаа

        2. Мазаалай баавгайн тархац нутгийн чанарын үнэлгээ, амьдрах орчны загварчлал боловсруулах

        3. Говийн их дархан цаазат газрын газарзүйн мэдээллийн систем бий болгох

        4. Говийн мазаалай баавгайн гол идэш ургамлын популяцийн динамик судалгаа

        5. Говийн мазаалай баавгайн тархац нутагт голлон ургадаг ургамлын  нөөцийн судалгаа

    6. Говийн мазаалайн тоо толгойн судалгаа зэрэг ажлуудыг төслийн хүрээнд БОУАЯ, Биологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, ГИДЦГ-ууд БНХАУ-ын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж хэрэгжүүллээ.

Зохиогч:О.УДВАЛ/Монгол Улс/
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:668
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7