(2) Үнэ цэнэтэй туршлагыг нэгтгэн дүгнэж, шинэчлэлийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэхийн тулд хэрэгжүүлэх ёстой зарчмуудыг "Зургаан баримтлал"-аар тодорхойлжээ.
Хуралд шинэ эринээс хойшхи шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлсэн амжилттай туршлага, их ололт амжилтыг өндрөөр үнэлж, үүний зэрэгцээ "Зургаан баримтлал"-аар өөрчилэлт нээлт хийгснээс хойших, ялангуяа шинэ эриний шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлэх үнэ цэнэтэй туршлагыг гүнзгий нэгтгэн дүгнэв. ——
“Намын ерөнхий удирдлагыг тууштай баримталж, хүнээр төв болгох, шударга байж, шинийг санаачлах, тогтолцооны бүтээн байгуулалтыг гол зүйл болгох, хуулийн дагуу засаглах, системийн үзэл баримтлалыг тууштай баримтална”.
2013 онд болсон Хятадын Коммунист Намын 18 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурлаар өөрчлөлт нээлтийн үйл ажиллагаа амжилттай явагдсан тухай шинжлэх ухааны дүгнэлт хийж, намын удирдлагын талаас дүгнэн, үзэл суртлын чиглэл, практикийн гол сэдэв, шинжлэх ухааны арга зам зэрэг "Дөрвөн тууштай байх"-ын чухал туршлагыг дүгнэв.
Шинэ эринээс хойш Ши Жиньпин нөхрөөр төд болгсон намын төв хороо улс төрийн асар их эр зориг, мэргэн ухааныг ашиглан Хятадын онцлогтой социалист шинэчлэлийн онол практикийг шинэ өргөн, гүн рүү ахиулсан. Өнөөдөр шинэчлэлийн үзэл суртлын, практик, институцийн болон ардын сэтглийн үндэс суурь нь илүү бат бөх болсон байна.
Шинэчлэлийн практикт цаашид онол-практикийн шинэчлэлийг дэмжин, шинэ шинэчлэлийн практикийг онол-практикийн шинэчлэлээр удирдан чиглүүлнэ.
"Зургаан баримтлал"-ын чухал зарчим нь Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын талаарх ертөнцийг үзэх үзэл, арга зүй, байр суурь, үзэл бодол, арга барилыг бүрэн тусгаж, Хятадын Коммунист Намын өөрчлөлтийн хуулийн талаарх ойлголтыг улам гүнзгийрүүлж, шинэ аяллын бүхий л замд шинэчлэлийг цаашид гүнзгийрүүлэх чухал удирдамж юм.