Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

ХКН-ын Төв Хорооны 3-р бүгд хурлын мэдэгдэлд дурдсан шинэчлэлийн шинэ үе шатны стратегийн тэргүүлэх чиглэлийг ойлгохуй \1\

ХКН-ын Төв Хорооны 3-р бүгд хурлын мэдэгдэлд дурдсан шинэчлэлийн шинэ үе шатны стратегийн тэргүүлэх чиглэлийг ойлгохуй \1\

  Долдугаар сарын 15-наас 18-ны өдрүүдэд Бээжин хотноо дэлхий нийтийн анхаарлыг татсан Хятадын Коммунист Намын 20 дахь удаагийн Төв Хорооны гуравдугаар бүгд хурал хуралдалаа. Бүгд хурлаар “Хятадын Коммунист Намын Төв Хорооны өөрчлөлт шинэчлэлийг цаашид бүрх талаар гүнзгийрүүлэх, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах тухай тогтоол”"-ийг хянан хэлэлцэн баталлаа.

Синьхуа агентлагийн 18-ны өдөр нийтэлсэн мэдэгдлээс бид Хятадын өөрчлөлтийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэх стратегийн гол тэрүүлэх чиглэлийг уншин ойлгож болно.

(1) Ерөнхий зорилтуудыг чанд баримталж, дараагийн таван жилд шинэчлэлийн ажлуудыг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулав.

Намын үндсэн зорилтын хүрээнд шинэчлэлийг сайтар төлөвлөх, ахиулан дэмжих нь Хятадын Коммунист Намын удирдлагын шинэчлэлийн тасралтгүй амжилтын чухал туршлага юм. Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах нь бүх нам, ард түмний шинэ аянд мэргэн ухаан, хүч чадлыг нэгтгэх туг бөгөөд энэ нь өөрчлөлт шинэчлэлийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэх гол сэдэв байх нь дамжиггүй.

"Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг өөрчлөлт нээлтийн үйл явцад тасралтгүй ахиулж байгаа бөгөөд энэ нь мөн өөрчлөлт нээлтийн үйл явцад өргөн ирээдүйг нээж байгаа юм" гэх  хурлын мэдэгдлийн энэхүү өгүүлбэр нь Хятад маягын орчин үеийн шинэчлэл ба өөрчлөлт нээлтийн хоорондын уялдаа холбоог гүн гүнзгий харуулж байна.

Хурлаас онцлон тэмдэглэхдээ, өөрчлөлт шинэчлэлийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэх ерөнхий зорилго нь "Хятадын онцлогтой социалист тогтолцоог үргэлжлүүлэн сайжруулж, хөгжүүлж, үндэсний засаглалын тогтолцоо, засаглалын чадавхийн шинэчлэлийг ахиулах" явадал юм. Үүний зэрэгцээ 2035 он хүртэл хэрэгжүүлэх шинэчлэлийн зорилтуудыг тодорхойлж, ирэх таван жилийн зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарч, 2029 онд тохиох "БНХАУ байгуулагдсаны 80 жилийн ой болход энэ  тогтоолд дурдсан шинэчлэлийн зорилтуудыг биелүүлэн хэрэгжих болно"гэв.

Хятадын Коммунист Намын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурал бол өнгөрсөнд тулгуурлан, ирээдүйг нээх чухал үйл явдал бөгөөд энэ нь 18 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурлаас хойшхи БНХАУ-ын Коммунист намын өөрчлөлтийг иж бүрэн гүнзгийрүүлэх бодит үргэлжлэл мөн бөгөөд Хятад маягын орчин үеийн шинэчлэлийг ахиулах шинэ аялалын эрин үеийн шинэ хуудас болох юм.

"Өндөр түвшний социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч, бүх үйл явцын туршид ард түмний ардчиллыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж, социалист соёлын гүрэн байгуулахад анхаарлаа хандуулж, ард түмний амьдралын чанарыг дээшлүүлж, үзэсгэлэнт сайхан Хятад улсыг байгуулахад анхаарлаа хандуулах бөгөөд аюулгүй Хятад улсыг өндөр түвшинд байлгаж, намын удирдлагын төвшин, урт хугацааны засаглалын чадавхийг дээшлүүлэхэд анхаарна” гэж хуралд “Долоон төвлөрөл”-ийг тодорхой дэвшүүлсэн нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах эхлэлийн цэг төдийгүй шинэчлэлийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэхийн төлөө гол анхаарлаа хандуулж байна.

“Өндөр түвшний социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоо бол Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн чухал баталгаа”, “Хот хөдөөг цогцоор нь хөгжүүлэх нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн зайлшгүй шаардлага”, “Ардын ардчиллыг бүх хугацаанд хөгжүүлэх нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн үндсэн шаардлага юм”, “Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь материаллаг соёл иргэншлийн үндэс мөн оюун санааны соёл иргэншилтэй уялдсан шинэчлэл болно”... хэд хэдэн тодорхой шаардлагууд нь Хятад улсын мөрдөн дагах Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ үе шатны шинэчлэлийг төлөвлөж, хэрэгжүүлэх тодорхой чиглэлийг тусгасан байна.

Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:http://www.news.cn/
Мэдээ үзсэн:857
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7