Олон улсын болон дотоодын ээдрээтэй нөхцөл байдал, шинжлэх ухаан, технологийн хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлтийн шинэ үе, ард түмний шинэ хүлээлт зэрэгт бид өөрчлөлт шинэчлэлийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэхийг ерөнхий байдлыг тогтворжуулах, өөрчлөлтөд дасан зохицох, шинэ нөхцөл байдлыг нээх чухал арга зам болгон авах ёстой.
Энэ оны хоёрдугаар сард болсон өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлэх төв хорооны дөрөвдүгээр хурлаас “Өөрчлөлт шинэчлэлийг цаашид цогцоор нь гүнзгийрүүлэх томоохон арга хэмжээг шинжлэх ухаанчаар төлөвлөх шаардлагатай байж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг урагшлуулахад саад болж буй байгууллагын саад бэрхшээлд анхаарлаа хандуулах ёстой” “Өөрчлөлт шинэчлэлийн арга хэмжээ нь тодорхой чиглэлтэй байх ёстой.Хамгийн чухал асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх ёстой бөгөөд өөрчлөлт нь гүнзгий,чанар хангалттай байх ёстой”гэжээ.
Энэхүү удаагийн хурлаар зорилтод чиг баримжаа олгох, асуудалд чиглүүлэх хоёрыг хослуулан баримталж, өөрчлөлт шинэчлэлийг цаашид цогцоор нь гүнзгийрүүлэх системтэй зохицуулалтуудыг хийсэн байна. Эдийн засгийн тогтолцооны шинэчлэлийн агуулгыг нэн тэргүүнд тавьж, эдийн засгийн тогтолцооны шинэчлэлийн тэргүүлэх үүргийг бүрэн гүйцэд хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгааг уг хурлын тайлангаас олж харж болно.
“Бид 2035 он гэхэд өндөр түвшний социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлнэ” гэсэн нэг зорилго анхаарал татаж байна. Энэ бол "Долоон чиглэл"-ийн эхнийх бөгөөд цагийн хуваарь, замын зураг нь маш тодорхой тогтоосон юм.
“Өндөр түвшний социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлж, эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг дэмжих тогтолцоо, механизмыг сайжруулж, иж бүрэн инновацыг дэмжих систем, механизмыг бий болгоно. Макро эдийн засгийн засаглалын тогтолцоог боловсронгуй болгож, хот, хөдөөгийн цогц хөгжлийн тогтолцоо, механизмыг боловсронгуй болгож, гадаадад өндөр түвшинд нээлттэй байх тогтолцоо, механизмыг сайжруулна”.
Уг хурлаар шинэчлэлийг хөгжлийн шинэ үзэл баримтлалаар удирдаж, өндөр чанартай хөгжлийг ахиулах ололт амжилт, гол цэгүүдэд анхаарлаа хандуулж, өндөр чанартай хөгжлийн шинэ нөхцөл байдлыг тасралтгүй бий болгоход түлхэц өгнө гэж тогтоосон байна.
Боловсрол, шинжлэх ухаан, технологи, боловсон хүчин нь Хятад мягийн орчин үеийн шинэчлэлийн үндсэн ба стратегийн дэмжлэг болох юм. Хурлаар инновацыг чухал байр сууринд тавьж, "боловсролын шинжлэх ухаан, технолого,боловсон хүчний тогтолцоо, механизмын нэгдсэн шинэчлэлийг ахуилах"-ыг тодорхой санал болгов.Энэ нь ХКН-ын XX их хурлаас боловсрол, шинжлэх ухаан, технологи, боловсон хүчний талаар тусгайлан зохицуулалт хийснээс хойших бас нэгэн томоохон стратегийн байршуулалт болсон юм.
Үүний зэрэгцээ, өндөр чанартай хөгжил, өндөр түвшний аюулгүй байдал, эерэг харилцан үйлчлэлд хүрэхийн тулд үндэсний аюулгүй байдлын ерөнхий үзэл баримтлалыг бүрэн хэрэгжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо, механизмыг боловсронгуй болгох шаардлагатайг хурлаар онцлон тэмдэглэв.
Эдийн засгийн тогтолцооны шинэчлэлийг дэмжихийн зэрэгцээ бусад салбарын шинэчлэлийн ерөнхий төлөвлөгөөг гаргах болно.Энэ нь өөрчлөлт шинэчлэлийг цаашид гүнзгийрүүлэхэд"системийн нэгдмэл байдалд илүү анхаарал хандуулж, гол зүйлүүдийг онцолж, шинэчлэлийн үр дүнтэй байдалд илүү анхаарал хандуулах"-ын онцлог шинжийг бүрэн харуулж байна.