Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Дэлхий дахиныг урагшлуулахад шинэ санаа өгч, шинэ гэгээрлийг авчирдаг

Сингапурын улс төрийн тоймч Вөн Дэшэн хэлэхдээ, дарга Ши Жиньпин стратегийн алсын хараатай мөртөө тэрээр өөрчлөлтийг иж бүрэн гүнзгийрүүлэх өвөрмөц, шинжлэх ухааны арга зүйг бий болгосон нь шинэчлэлийн амжилтын түлхүүр гэжээ

        Сингапурын улс төрийн тоймч Вөн Дэшэн хэлэхдээ, дарга Ши Жиньпин стратегийн алсын хараатай мөртөө тэрээр өөрчлөлтийг иж бүрэн гүнзгийрүүлэх өвөрмөц, шинжлэх ухааны арга зүйг бий болгосон нь шинэчлэлийн амжилтын түлхүүр гэжээ.

         Хятадын өөрчлөлт шинэчлэлийн арга хэмжээ, орчин үеийн хөгжлийн зам нь дэлхий дахинд, ялангуяа хөгжиж буй орнуудад урам зориг, үлгэр дуурайл болсон бөгөөд тэдгээрт агуулагдаж буй үзэл баримтлал, мэргэн ухааныг дэлхийн эл улсын шинэчлэгчдээс суралцах, лавлагаа авах нь зүйтэй гэж хилийн чанад дахь хүмүүс үзэж байна.

        Солхейм хэлэхдээ, дарга Ши Жиньпиний мэргэн ухаан нь Хятадын ерөнхий хөгжлийг ойлгож байхаас харагдаж байна. Экологийн засаглалыг дэмжихээс эхлээд өндөр чанартай хөгжлийг дэмжих, авлигатай тэмцэхээс эхлээд ядуурлаас ангижруулах, дараа нь шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийг ахиулж, шинэ бүтээмжтэй хүчийг бий болгохыг санал болгосон эдгээр санаанууд нь Хятадын хөгжилд шавхагдашгүй хөдөлгөгч хүч болсон байна гэжээ.

         ХБНГУ-ын Эдийн засгийн хөгжил, гадаад худалдааны холбооны дарга Michael Schumann шинэ бүтээмжтэй хүчний тухай ойлголтод ихээхэн анхаарал хандуулж байна. Түүний үзэж байгаагаар энэ нь хиймэл оюун ухаан, дижитал дэд бүтэцтэй холбоотой мөртөө гол цөм нь хүмүүсийн амьдралыг сайжруулах явдал юм. Тэрээр хэлэхдээ, Хятад маягийн модернизаци цаашид хэрхэн хөгжиж, барууны орнууд үүнээс юу сурч болохыг бид илүү гүнзгий ухаж байна гэжээ.

        Кубын Гаванагийн их сургуулийн Олон улсын эдийн засгийн судалгааны төвийн ахлах судлаач Luis Fernandez хэлэхдээ, дарга Ши Жиньпиний тайлбарлаж, дэвшүүлсэн шинэчлэлийн үзэл баримтлал нь зөв байж, учир нь эдгээр үзэл баримтлал нь ард түмнээр гол болгосон хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, мөн дэлхийн эдийн засгийн ерөнхий орчин, олон улсын улс төр, эдийн засгийн харилцааны нарийн төвөгтэй байдлын шинжлэх ухааны дүн шинжилгээнд үндэслэсэн гэжээ.

        “Эцсийн дүн шинжилгээгээр, шинэчлэл, хөгжил нь ард түмнийг илүү сайн сайхан амьдруулах явдал юм”, “Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь, ард түмний амьжиргаа хамгийн чухал зүйл юм”, “Ард түмэн юуг анхаарч, юу хүлээж байвал шинэчлэлд юуг анхаарч дэмжих ёстой мөртөө шинэчлэлээр дамжуулан ард түмэнд илүү их хүртээж олох мэдрэмж олгох”…Гадаадад байгаа хүмүүс Хятад улсыг шинэ эриний өөрчлөлт шинэчлэлтийг иж бүрэн гүнзгийрүүлэхэд удирдан чиглүүлэх явцад дарга Ши Жиньпиний зүрх сэтгэлд ард түмэн ямагт хамгийн чухал байр суурь байсаар ирсэнийг онцгойлон тэмдэглэв.

        Танзанийн Дар-эс-Саламын их сургуулийн Хятад судлалын төвийн захирал Humphrey Moshi дарга Ши Жиньпиний ард түмнийхээ төлөө харамгүй зүтгэж байгааг нь биширч байгаагаа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, дарга Ши Жиньпин "Ард түмнээр гол болгох"-ыг үргэлж баримталж, ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн олон шинэчлэлийн арга хэмжээг хэрэгжүүлсээр ирсэн. Ядуурлыг зорилтот түвшинд бууруулахаас эхлээд чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, боловсролын шинэчлэлээс эмнэлгийн аюулгүй байдал хүртэл түүний удирдан чиглүүлж, сурталчилсан бодлого нь ард түмний эрэлт хэрэгцээнд үр дүнтэй хариулж, ард түмнийхээ өмнө гүн гүнзгий мэдрэмж, хариуцлагатай гэдгээ харуулж чадсан юм гэжээ.

        Камбож-Хятадын харилцааны хөгжлийн нийгэмлэгийн дарга Ше Монилэ:

        -Ард түмнээр гол болгож байга нь шударга зохион байгуулалтын зохицуулалтаар тусгагдсан мөртөө ажил хэрэгч хэв маягт тусгагдсан байдаг. Энэ нь ард түмэнд өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэгч, үр шимийг хүртэгч болох боломжийг олгож, Хятадын хурдацтай хөгжлийн нөхцөлийг нээж, өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэхэд тус дөхөм үзүүлж байна.

        Новиков хэлэхдээ, дарга Ши Жиньпин ард түмнийхээ хүсэлтийг сэтгэл зүрхээрээ, бодолтойгоор хариулахаа мэддэг. Түүний эхлүүлсэн шинэчлэл амжилттай болж, эдгээр шинэчлэл нь ард түмний эрх ашигт нийцэж байгаа тул ард түмэн түүнийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

        Хятадын шинэчлэлийн найрамдлын медалийн эзэн, Британийн 48 группын клубын хүндэт дарга Стивен Перри хэлэхдээ, дарга Ши Жиньпиний зүрх сэтгэлд байгаа хүмүүс бол Хятадын ард түмэн төдийгүй дэлхийн ард түмэн юм. Дарга Ши Жиньпин диалектик ба зөрчилдөөнийг гүн гүнзгий ойлгож, марксизмыг Хятадын бодит байдалтай хослуулж, Хятадын хөгжилд тохирсон замыг олсон. Мөн дэлхий ертөнц төвөгтэй байдалд байгаа энэ үед тус зам нь дэлхийг урагшлах шинэ санаа, шинэ гэгээрлийг өгдөг гэжээ.

        Өнгөрсөн 10 жилийн хугацаанд, өөрчлөлт шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлэх ажил үргэлжлэн өргөжин тэлж, Хятадын онцлогтой социалист тогтолцоо боловсронгуй болж, үндэсний засаглалын тогтолцооны шинэчлэлийн түвшин, засаглалын чадавхи тасралтгүй дээшилсээр мөртөө Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь гэрэлт ирээдүйг харуулж байна.

        Шри Ланкийн олон улсын асуудал хариуцсан мэргэжилтэн Asiru Ranaraja хэлэхдээ, дарга Ши Жиньпиний удирдлаган дор Хятад маягийн шинэчлэл нь ядуурлыг бууруулах, технологийн шинэчлэл, ногоон, тогтвортой хөгжил зэрэг салбарт дэлхийн шинэ парадигмыг бий болгосон гэжээ. Чили улсаас Хятадад суугаа Элчин сайд асан Fernando Reyes Matta хэлэхдээ, Хятад маягийн шинэчлэл бол маш гүн гүнзгий, хүчирхэг ухагдахун. Энэ нь модернизацийн парадигмыг өөрчилсөн мөртөө дэлхийн өмнөд бүсийн орнуудад өргөн тархсан үр дагаварт хүрч байна.

 

Зохиогч:Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:887
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7