2024 оны долдугаар сарын 15-наас 18-ны өдрүүдэд Бээжин хотноо Хятадын Коммунист Намын 20 дахь удаагийн Төв Хорооны гуравдугаар бүгд хурал хуралдаж, өөрчлөлт шинэчлэлийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэх асуудлаар системтэй байршуулалт хийж, социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог өндөр түвшинд байгуулахыг чухалчиллаа.
ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо хурлыг даргалав. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин чухал үг хэлсэн байна.
Хурлаар Ши Жиньпиний Төв Хорооны Улс төрийн Товчооны найдалгаар хийсэн ажлын тайланг сонсон ярилцаж, Хятадын Коммунист Намын Төв Хорооны өөрчлөлт шинэчлэлийг цаашид бүрх талаар гүнзгийрүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах тухай тогтоолыг хэлэлцэн баталжээ. Ши Жиньпин шийдвэрийн төслийн талаар тайлбар хийсэн байна.