Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хэрхэн гялалзсан торгомсог үстэй болох вэ?

Үс сайхан бол зүс сайхан гэх үг байдаг гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс ч бүсгүйчүүд гялалзсан, торгомсог үстэй болох арга замыг хайдаг бөгөөд намирсан үстэй эмэгтэйчүүд бусдын анхаарлыг татахаас гадна атаархлыг төрүүлдэг

        Үс сайхан бол зүс сайхан гэх үг байдаг гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс ч бүсгүйчүүд гялалзсан, торгомсог үстэй болох арга замыг хайдаг бөгөөд намирсан үстэй эмэгтэйчүүд бусдын анхаарлыг татахаас гадна атаархлыг төрүүлдэг.

        1. Үсний сэнсний хэмийг тохируул

        Хэрвээ та чанартай үсний сэнс худалдаж авсан бол хэмийн тохируулга заавал байх ёстой.  Хэт халуунаар үлээх нь үсийг маш ихээр гэмтээдэг учир дундаж тэмдэглэгээг ашиглаарай.  Хэдийгээр энэ нь үс хатах хугацааг сунгах ч, гялалзсан үстэй болохын тулд энэ зэргийн тэвчээрийг гаргаарай.

        2. Үсээ гялалзуулахын тулд силикон агуулсан шампунь аваарай

        Силикон нь үсийг гялалзсан, торгомсог, зөөлөн болоход тусална. Үүнээс гадна силиконы давуу тал нь үсэн дээр тослогтож үлддэггүй. Мөн үсээ илүү гялалзсан харагдуулахын тулд эцэст нь хүйтэн усаар зайлаарай.

        3. Шампуньдаа бага зэргийн сода нэмээрэй

        Нэг сав шампуньд нэг цайны халбага сода л байхад хангалттай.  Соданы тусламжтайгаар үсний тослог, хэв баригчийг 100 хувь цэвэрлэх боломжтой юм. Тиймээс таны үс гялалзсан харагдах нь гарцаагүй.

        4. Байгалийн гаралтай эко сам худалдаж аваарай

        Мэдээж, энэ нь бага зэрэг үнэтэй байх боловч таны үс эрүүлжиж байгааг та анзаарах болно. Энэ төрлийн сам нь үсийг эрүүл болгохоос гадна үсний бүтцийг гэмтээхгүй. Мөн таны үс тань дахин хэзээ ч соронзлогдохгүй.

        5. Толгойн массаж хийгээрэй

        Тогтмол массаж хийх нь үсний уутанцарыг цусан хангамжийг сайжруулж, хэт их тослогтохоос сэргийлэх юм. Хэрвээ үс тань гялалзахгүй байвал яг одоо толгойндоо массаж хийгээрэй.  Сарын дараа та үр дүнг мэдрэх болно.

        Үсээ удаан хугацааны турш гялалзсан, эрүүл байлгахыг хүсэж байвал үсээ сайн арчлахаас гадна болгоомжтой хандах хэрэгтэй гэдгийг санаарай.

Зохиогч:Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:саак
Мэдээ үзсэн:3662
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7