ХКН-ын 20 дахь удаагийн Төв хорооны гуравдугаар бүгд хурал 07 дугаар сарын 15-ны үдээс өмнө Бээжинд болов.
Дөрвөн өдөр үргэлжлэх бүгд хуралдаанаар 2035 он гэхэд өндөр түвшний социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүх талаар бүтээн байгуулах төлөвлөгөө гаргаж, энэ зууны дунд үе гэхэд социалист орчин үеийн хүчирхэг орон болгож бүх талаар бүтээн байгуулах бат бөх суурийг тавих төлөвтэй байна.
Хуралдааны хөтөлбөрийн дагуу ХКН-ын 20 дахь удаагийн Төв Хорооны гуравдугаар бүгд хурлаар, өөрчлөлтийг улам бүх талаар гүнзгийрүүлэх, Хятад маягийн шинэчлэлтийг урагш ахиулах асуудлыг судалж, "Өөрчлөлтийг улам бүх талаар гүнзгийрүүлж, Хятад маягийн шинэчлэлтийг урагш ахиулах тухай ХКН-ын Төв Хорооны шийдвэр"-ийн төслийг хянан хэлэлцэнэ. Энэхүү баримт бичиг нь өөрчлөлтийг улам бүх талаар гүнзгийрүүлж, Хятад маягийн шинэчлэлтийг ахиулахад хийсэн шинжлэх ухааны төлөвлөгөө, Хятад улсын хөгжил маш өндөр тодорхой шинж чанартай, уялдаа холбоотой, залгамж чанартай байхыг баталгаажуулах хэтийн төлөв учраас Хятад улс шинэ аянд өөрчлөлтийг улам бүх талаар гүнзгийрүүлэхийн хөтөлбөрийн шинжтэй баримт бичиг болох юм.
Хятад улс бол дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр, эдийн засгийн даяаршлын тулгуур, дэлхийн аж үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжинг тогтворжуулагч, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалагч юм. ХКН-ын 20 дахь удаагийн Төв хорооны гуравдугаар бүгд хурал амжилттай хуралдсанаар Хятадын хөгжилд төдийгүй дэлхийн хөгжилд илүү их итгэл нэмэрлэх болно.