“Сайн байна уу, Хятад орон” Жанжяже соёл, аялал жуулчлалыг сурталчлан таниулах арга хэмжээ болж өнгөрлөө.
“Сайн байна уу Хятад орон” Жанжяже соёл, аялал жуулчлалын сурталчлан таниулах арга хэмжээ, гэрэл зургийн үзэсгэлэн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвд болж өнгөрлөө.
Уг арга хэмжээнд Монгол улс болон Хятад улсын зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол улсын Хүннү эйр агаарын компанийн захирал Мөнхжаргал, БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Шэнь Миньжуань, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Жы, Хүнань мужийн нисэх онгоцны буудлын удирдлага зэрэг зочид төлөөлөгчид оролцов.