Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Өвөр Монголын Соёлын аж үйлдвэрийн Ⅷ үзэсгэлэн боллоо

Өвөр Монголын Соёлын аж үйлдвэрийн Ⅷ үзэсгэлэн боллоо.

        Өвөр Монголын Соёлын аж үйлдвэрийн Ⅷ үзэсгэлэн өнөөдөр буюу 08-р сарын 29-ний өдрийн үдээс өмнө ӨМӨЗО-ны Олон улсын үзэсгэлэнгийн төвд боллоо. Энэхүү удаагийн соёлын үзэсгэлэн нь "Умард хилийн соёлын брэндийг бий болгож, соёлын аж үйлдвэрийн хөгжлийг ахиулъя" урианы дор болж байгаа бөгөөд 09-р сарын 02-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

        Тус үзэсгэлэн нийт 20 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий 10 том үзэсгэлэнгийн талбай зохицуулж, 20 гаруй улс орон, бүс нутаг, Хятадын 25 муж (өөртөө засах орон, хот) болон ӨМӨЗО-ы 12 аймгийн 500 гаруй үзэсгэлэнгийн оролцогчид оролцсон байна.

        Газар тариалангийн соёл иргэншил, нүүдлийн соёл иргэншлийн уулзвар болсон Өвөр Монгол орон эрт дээр үеэс өөр өөр соёл иргэншлийн мөргөлдөөн, нэгдлийн бүс нутаг байсаар ирсэн. Урт удаан түүх, үзэсгэлэнт байгаль, олон үндэстэн ястны соёлын солилцоо, нэгдмэл байдал нь баялаг утга агуулгатай, өвөрмөц шинж чанартай умард хилийн соёлыг бүрдүүлэн хуримтлуулж, соёлын аж үйлдвэрийг хөгжүүлэх бат бөх үндэс суурь болсон байна. Иймийн тулд соёл, хүмүүнлэгийн салбараар хүмүүсийн анхаарлыг татаж, өөр өөрийн давуу талаа харуулан, ӨМӨЗО-ны соёлын аж үйлдвэр, соёлын солилцооны хөгжлийг ахиулахыг мөн хичээсэн байна.

        “Нээлттэй, хүртээмжтэй байх” нь соёл иргэншлийн хөгжлийн эрч хүч, соёлын итгэлийн чухал шинж тэмдэг юм. Энэ жилийн үзэсгэлэн нь олон улсын түвшинд хүрч, нээлттэй соёлын солилцоог өргөжүүлэн, Франц, Гана, Польш, Чех, Энэтхэг, Балба, Пакистан болон бусад улс орон, бүс нутгийн Хятад дахь холбогдох компани эсвэл төлөөлөгчдийг урин оролцуулсан. Энэ нь эртний болон орчин үеийг нэгтгэн, Хятад улс болон гадаад улс орнуудыг холбож, соёл иргэншлийн харилцан солилцоо, харилцан суралцах замаар соёлын итгэлийг нэмэгдүүлж, Хятадын түүхийг сайн ярьсан явдал болсон гэж хэлж болно.

        ӨМӨЗО-ны хамгийн нөлөө бүхий соёлын үзэсгэлэнгийн хувьд энэ жилийн соёлын үзэсгэлэн 200 мянга гаруй хүүхдийн номын үзэсгэлэнг анх удаа зохион байгуулсан байна. Үүний зэрэгцээ үзэсгэлэн сонирхохоор ирсэн хүмүүст 60 мянган тусгай ном худалдан авах тэтгэмж олгосон байна.

     2016 онд ӨМӨЗО-ны соёлын аж үйлдвэрийн анхны үзэсгэлэн зохион байгуулагдсанаас хойш Өвөр Монголын олон аймаг, хотын соёлын аж үйлдвэрийн хөгжил, өөрчлөлтийн гэрч болж, Өвөр Монголын соёлын аж үйлдвэрийн хөгжил цэцэглэлт, хөгжил дэвшилд тус дэм үзүүлсэн тод тэмдэглэл болсон юм.

Зохиогч:Б.АРИУХАН,Ш.ЦОГЗОЛМАА,Э.ТЭРГҮҮН
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:2352
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7